x

Хүмүүнлэгийн байгууллагаас "Баярлалаа, Монгол цэргүүд" хэмээн талархал илэрхийлжээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын UNMISS энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийн цэргийн багийн хариуцлагын бүсэд цагийн байдал тогтворгүй, орон нутгийн иргэд олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилчид болон НҮБ-ын өмч хөрөнгөнд аюул заналхийлсэн халдлага, дайралтууд үйлдэгдэх нь цөөнгүй байна.

“Юнити” секторын Рувенг мужийн Жам Жанг суурин дахь манай цэргийн багийн “Дельта” баазын ойролцоо хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг “Улаан загалмай” /IRC/ олон улсын хүмүүнлэгийн байгууллагын баазад орон нутгийн 50 гаруй залуу өнгөрсөн сарын 27-ны өдөр халдлага үйлдэж, дөрвөн ажилчдын эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг явдал гарсан юм. Тухайн үед халдлага болж буй талаар манай цэргийн баг мэдээг авмагц томилгоот тасгийн бүрэлдэхүүнийг шуурхай үүрэг гүйцэтгүүлж, хүмүүнлэгийн ажилтнуудыг хамгаалах, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэмтсэн олон улсын хүмүүнлэгийн байгууллагын ажилчдад эмнэлгийн болон бусад шаардлагатай тусламжийг үзүүлсэн бөгөөд тус хүмүүнлэгийн байгууллагаас "Баярлалаа, монгол цэргүүд" хэмээн талархал илэрхийлсэн юм.

Жам Жанг суурин дахь Олон Улсын “Улаан загалмай” хүмүүнлэгийн байгууллага /IRC/-ийн бааз нь 30 гаруй ажилчидтай үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд нийслэл Жуба хотоос хөлсний ажилчид ажиллуулахаар төлөвлөж байсантай холбогдуулан орон нутгийн иргэд тус байгууллагын гадаа жагсаал, цуглаан хийж, эсэргүүцлээ илэрхийлж байсан юм.

Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийн цэргийн багаас тус суурингийн ойролцоо нэмэлт эргүүлийн бүлгийг томилж, олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын байрлаж буй бааз, нисэх зурвасын хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, цагийн байдлыг тогтоох зорилгоор эргүүл, хамгаалалтын үүргийг гүйцэтгэн энхийг тогтоож байна.

Ахлах дэслэгч Г.Цэрэннадмид

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 2 цаг 9 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 3 цаг 25 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 3 цаг 27 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 3 цаг 29 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 3 цаг 31 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 3 цаг 36 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 3 цаг 37 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 5 цаг 31 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 5 цаг 32 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 5 цаг 34 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 5 цаг 41 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 5 цаг 45 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 5 цаг 46 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 5 цаг 57 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 7 цаг 14 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 7 цаг 30 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 7 цаг 34 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 7 цаг 36 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 7 цаг 38 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 7 цаг 44 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих НҮБ-ын тогтоолы... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top