УОК-ын ажлын хэсэг өнөөдөр хуралджээ.
Нийслэлийн хэмжээнд үргэлжилж буй Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаа Тавдугаар сарын 8-ны өглөө дуусна. Тэгвэл, УОК-оос хатуу хөл хориог сунгахгүй, ААН-үүдээ шат дараатай нээхээр төлөвлөжээ.
Мөн вакцинжуулалтаа үр дүнд хүргэх, халдвар хамгааллын энгийн дүрмээ хүн бүр барих нь чухал гэж үзжээ.
Хатуу хөл хорио дуусах үед нийслэлийн 18-аас дээш настай иргэдийн 55 хувь нь вакцины хоёр тунгаа, 80-90 хувь нь эхний тун авсан байна хэмээн тооцоолжээ.