x

Орон нутагт 50-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулж байна

Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу 21 аймгийн эмч, эмнэлгийн ажилчид, хариу арга хэмжээний багийн албан хаагчид, зарим аймгийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, тээврийн жолооч нарыг хоёр дахь тунгаар вакцинжуулахад шаардлагатай 164.106 тун вакциныг дагалдах хэрэгслийн хамт хүргүүлж вакцинжуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

2021 оны Тавдугаар сарын 1-ний байдлаар аймаг, орон нутагт вакцинд хамрагдах шаардлагатай 1.114.234 хүн байна. Өчигдрийн байдлаар 174.903 хүн нэгдүгээр тунд хамрагджээ. Нэгдүгээр тунд хамрагдсан хүмүүсийн 47.553 хоёрдугаар тунд хамрагдаад байна. Үүнээс зорилтод бүлгийн эмч эмнэлгийн мэргэжилтэн, хариу арга хэмжээний багийн 161.929 хүн вакцины нэгдүгээр тунд, 23.031 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.

Хөдөө орон нутагт 18-50 насны 808.284 хүн, 50-аас дээш насны 305.950 хүн амьдарч байгаагаас 2021 оны Тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн байна. Вакцинжуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2021 оны Долоодугаар сарын 1-ний өдөр гэхэд 18-50 насны хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулж дуусах төлөвлөгөөтэй байна.

Үүний зэрэгцээ 21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар 2021 оны Дөрөвдүгээр сарын 30-наас Тавдугаар сарын 1-ний өдрүүдэд 11 аймагт 22.000 хүн тун вакцин түгээжээ.

2021 оны Тавдугаар сарын 2-ны өдөр нийт 11 аймгийн 18 эмнэлгийн машин, долоон цагдаагийн машинаар 93.000 хүн тун вакциныг түгээжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 3 цаг 19 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 4 цаг 36 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 4 цаг 37 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 4 цаг 39 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 4 цаг 41 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 4 цаг 46 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 4 цаг 47 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 6 цаг 41 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 6 цаг 42 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 6 цаг 45 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 6 цаг 51 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 6 цаг 55 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 6 цаг 57 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 7 цаг 7 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 8 цаг 24 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 8 цаг 40 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 8 цаг 45 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 8 цаг 46 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 8 цаг 48 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 8 цаг 54 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top