x

Д.Сумъяабазар: Хүчирхэг сэтгүүл зүйн төлөөх үйлсэд амжилт хүсье!

Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Хотын дарга Д.Сумъяабазар мэндчилгээ дэвшүүллээ.


Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ,

Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, хэвлэлийн төлөөлөгчид өө,

Та бүхэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэхийн ялдамд дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлын энэ хүнд, хэцүү цаг үед эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, нийгмийн болоод нийтийн үнэт зүйлийн төлөө хичээнгүйлэн ажиллаж буйд тань талархал илэрхийлье.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн Тавдугаар сарын 3-ны өдөр тэмдэглэж ирсэн нь сэтгүүлчид Та бүхний эрхийг баталгаажуулж, үүргийг чангатгаад зогсохгүй оршин буй нийгмийнхээ хөгжил дэвшилд оруулж буй бодит хувь нэмрийг тань алдаршуулан таниулахад чиглэдэг нь гарцаагүй. Энэ бол иргэдийн мэдэх эрхийг хангахын зэрэгцээ амьдрах эрхийг хамгаалахын төлөө нийгэмд шударга ёсыг төлөвшүүлж, хүн ёсны харилцааг баталгаажуулахын тулд Та бүхний даван туулж буй олон олон саад бэрхшээл, халширч шантрахгүйгээр хичээнгүйлэн зүтгэж буй итгэл найдварт зориулагдсан их хүндэтгэл юм.

Тиймээс ч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хувиар их хотын хөгжилд оруулж буй Та бүхний хувь нэмэрт дахин талархал илэрхийлээд орчин цагийн хотын хөгжлийг цогцлоон бүтээх их үйлсэд хамтран ажиллахыг урья. Учир нь, хотын хөгжил гэдэг хүний эрх, амьдрах эрхийн баталгаа бөгөөд Улаанбаатар хотод хийгдэж буй бүх бүтээн байгуулалт улаанбаатарчуудын маань эрх ашгийн төлөө, улаанбаатарчуудын маань ая тухтай, аюулгүй амьдралын төлөө зориулагдах ёстой юм.

Үүнд эрхэм хүндэт сэтгүүлчид Та бүхэн минь хяналт тавьж, алдаа дутагдал бүрд минь нүд чих болж, сайн сайхан болгонд урам зориг өгч гэмээн нийслэлчүүддээ ээлтэй шинэ Улаанбаатар хотыг хамтын хүчээр бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна.

Энэ бол Дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний өдөр Та бүхнээсээ хүсэх хотын хүсэл бөгөөд дашрамд нь хараат бус, бие даасан сэтгүүл зүйн үнэнд хааяа алгадуулж, хааяа зэмлүүлж, хааяа зөвлөлдөж яваа улстөрчийн хувьд хэзээд сэтгүүлчдийн хөдөлмөрийг үгүйсгэх, хүчгүйдүүлэх, “өшиглөх” үйлдэл гаргахгүй гэдгээ илэрхийлье. Мөн цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан та бүгдийн хэвлэн нийтлэх үйл хэрэгт дэлхийн бусад сэтгүүлчийн нэгэн адил багагүй хохирол учирч, саад бэрхшээл тохиож буй ч хүнд, хэцүү цаг үеийг хичээнгүйлэн даван туулахыг хүсье. Учир нь, энэ бол бид бүхний, хүн нэг бүрийн хамтдаа даван туулах дэлхий нийтийн бэрхшээл бөгөөд ковидгүй зуны өдрүүдэд Улаанбаатар хотын төв гудамжнаа хотын хөгжлийг хэлэлцэн ярилцах сайхан цаг ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа уламжилъя.

Тэр цагт нийгмийн үнэт зүйлийг түүчээлэгч, хамгаалагч болсон сэтгүүлчид Та бүхэнтэйгээ нээлттэй хамтран ажиллаж, шударга, үнэн сэтгүүл зүйн дэмжигч, хэвлэлийн эрх, эрх чөлөөний хамгаалагч нь байх болно оо. Иймд Та бүхэндээ дахин баярын мэнд хүргэж, ХҮЧИРХЭГ СЭТГҮҮЛ ЗҮЙН төлөөх их үйлсэд тань амжилт хүсье.

Үзэг тань хурц, үг тань мэргэн байг ээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 3 цаг 22 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 4 цаг 39 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 4 цаг 40 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 4 цаг 43 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 4 цаг 44 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 4 цаг 50 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 4 цаг 50 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 6 цаг 45 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 6 цаг 46 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 6 цаг 48 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 6 цаг 55 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 6 цаг 58 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 7 цаг 0 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 7 цаг 10 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 8 цаг 27 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 8 цаг 44 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 8 цаг 48 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 8 цаг 50 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 8 цаг 51 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 8 цаг 58 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top