x

Нийслэлийн иргэдийн 41 хувь нь вакциндаа хамрагдаагүй байна

Хотын дарга Д.Сумъяабазар дархлаажуулалтын үйл явцтай танилцлаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор хүмүүсийн хөдөлгөөн хязгаарлагдаж, сүүлийн 10 хоногийн хугацаанд халдвар авах хүний тоо нийслэлийн хэмжээнд тогтвортой байна.

Хариу арга хэмжээний баг батлагдсан тохиолдол дээр очиж, ойрын хавьтлыг тогтоох, эрүүл мэндийн үзлэг хийж, шаардлагатай бол эмнэлэгт шилжүүлж, өрхийн эмчийн хяналтад авч байгааг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа.

Тэрээр “Тухайн өдөрт халдвартай нь тогтоогдсон хүмүүсийн 90 гаруй хувийг 24 цагийн дотор хяналтдаа авч байна. Нийслэлийн хэмжээнд 8,000 гаруй хүн гэрийн тусгаарлалтад байгаа. Баянзүрх дүүрэгт хамгийн олон буюу 2,884 хүн бий. Өдөрт шинжилгээний зургаан цэг, амралтын өдрүүдэд гурван цэг ажиллаж байгаа” хэмээн ярилаа.

Улаанбаатар хотын хэмжээнд дархлаажуулалт хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн.

Тавдугаар сарын 8-н гэхэд нийслэлийн иргэдээ I тунд хамруулж, II тунг тавдугаар сарын 29 гэхэд хийж дуусгахаар төлөвлөсөн. Нийт 120 цэгт өдөрт 75 мянга гаруй хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөж, 2000 гаруй эмч, ажилтан ажиллаж байгаа юм.

Гэвч нийслэлийн иргэдийн 41 хувь нь вакциндаа хамрагдаагүй байна. Сүүлийн өдрүүдэд дархлаажуулалтад хамрагдалт муу, өнөөдөр л гэхэд 75 мянга гаруй иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөснөөс 47,971 хүн вакцин хийлгэжээ.

Иргэд маань вакциндаа идэвхтэй хамрагдаж, эрүүл мэндээ хамгаалж байж, эдийн засгаа богино хугацаанд сэргээн хил гаалиа нээнэ

Хотын даргын хувьд БНХАУ-ын Vero Cell вакцины анхны тунг гуравдугаар сарын 10-нд хийлгэсэн билээ.

Тэрээр энэ тухайгаа “Хятад вакцин хийлгэхийн тулд олон талаас нь бодож, мөн судалсан. Манай нийгэм, худалдаа, эдийн засгийн хамгийн гол түнш бол БНХАУ. Вакцин нь мөн хамгийн удаан хугацаанд, маш олон хүн дээр туршигдсан. Түүнчлэн тус улс вакцинаа дээд зэргийн түвшинд үйлдвэрлэсэн гэдэг мэдээлэл авсан. Дөрөвдүгээр сарын 7-нд хоёр дахь тунгаа хийлгэх байсан ч амжилгүй, дөрөвдүгээр сарын 12-нд хийлгэсэн. Өнөөдөр дархлааны үзүүлэлт 2.7 байна. Энэ нь эсрэг биет бүрэн тогтсон гэсэн үг. Тиймээс иргэд маань битгий төөрөгдөөрэй.

Ковидгүй зуны төлөө, ковидгүй Монголын төлөө, ковидгүй Улаанбаатарын төлөө вакциндаа идэвхтэй хамрагдаарай” гэсэн юм.  

Мөн үргэлжлүүлэн “Вакцинд хамрагдах эсэх нь тухай иргэний сонголт. Гэхдээ иргэдэд вакцины талаар зөв ойлголт өгөх хэрэгтэй. Дэлхийн олон улсад вакцины төлөөх өрсөлдөөн үргэлжилж байна. Иргэдээ вакцинд хамруулж байгаа тоогоороо манай улс Азид дээгүүрт яваа.

Цар тахал, эдийн засаг урвуу хамааралтай байна. Үүнийг шийдэхийн тулд иргэд маань вакциндаа идэвхтэй хамрагдаж, эрүүл мэндээ хамгаалж байж, эдийн засгаа богино хугацаанд сэргээнэ. Ингэж байж нийгэм, эдийн засаг хэвийн хэмжээнд очиж, хил гаалиа нээнэ.

Улаанбаатар хотын иргэдийнхээ 1.1 саяыг нь вакцинд бүрэн хамруулсны дараа хотын эдийн засагт дорвитой, томоохон алхмуудыг хийнэ. Вакциндаа идэвхтэй хамрагдаж, өөрсдийгөө болон үр хүүхдээ халдвараас хамгаалж, иргэний үүргээ биелүүлэхийг хүсье” хэмээв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж байна саяхан Монгол, Хятадын хил дамнасан төмөр замын төслийг урагшлуулах талаар хоёр тал санал нэгдлээ 1 мин Монгол иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна 2 мин АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа 3 цаг 22 мин “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна 3 цаг 23 мин Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэг босч эхэллээ 3 цаг 23 мин Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ 3 цаг 25 мин Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохиож байна 3 цаг 26 мин Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх туршилттай танилцлаа 3 цаг 27 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 болжээ 3 цаг 28 мин Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа 3 цаг 28 мин Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 52 мин АНУ Иранд цохилт өгөх эсэхийг Дональд Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ 3 цаг 52 мин Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад төрийн айлчлал хийнэ 3 цаг 54 мин Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 3 цаг 54 мин Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ 3 цаг 57 мин Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үндэс алга. Байгаль, нийгмийн жам ёсонд ч нийцэхгүй 4 цаг 13 мин Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, хувьслын талаарх чухал нууцыг илэрхийлдэг 5 цаг 14 мин Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэх оролдлого үргэлжилж байна 5 цаг 16 мин "Таван цэг" багийнхан Хөвсгөл аймагт хүрэлцэн ирлээ 5 цаг 18 мин
iИх уншсан
Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн...
Top