Орон нутагт вакцжинжуулалтыг эрчимжүүлж эхэллээ.
Өнөөдөр буюу Тавдугаар сарын 2-ноос орон даяар вакцинжуулах ажил эхэлж байгаа ба эхний ээлжинд 50-аас дээш насны иргэдийг хамруулна. Харин Тавдугаар сарын 15-наас 18-наас дээш насны иргэдэд вакцинжуулж эхэлнэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Дэлхий дахины вакцинжуулалт төлөвлөгөөний дагуу явахгүй байна. Манай улс ч иргэдээ вакцинжуулахыг нэн тэргүүний зорилт болгон ажиллаж байна. Иймд иргэд улс төрийн хөөсөнд автахгүйгээр вакцинжуулалтаа эрчимжүүлж дуусгах нь хамгийн эхний зорилт. Долоодугаар сарын 1-н гэхэд иргэдээ хоёр дахь тундаа хамруулж чадвал Азийн дөрөв давлагаанд өртөхгүй байх боломжтой. Та бүхнийг вакцинжуулалтдаа идэвхтэй оролцохыг хүсье" гэлээ.
Орон нутгийн вакцинжуулалтын явцыг эрчимжүүлэх явуулын багийн цуваа нийслэлээс хөдөллөө.