Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас коронавирусийн эсрэг нэг сая тун "Спутник V" вакцин худалдан авахаар гэрээ байгуулсан.
Гэрээ ёсоор нэгдүгээр тунгийн 40,000 вакцин өнөөдөр ирэх бөгөөд үүний 20,000 нь улсад, үлдсэн нь хувийн хэвшилд нийлүүлэгдэх юм байна. Харин хоёрдугаар тун нь 21 хоногтоо багтаж ирнэ гэв. Учир нь тус вакцины нэг, хоёрдугаар тун улаан, цэнхэр өнгөөр ялгагддаг байна.
Цаашид Спутник V вакцин жилдээ багтаж бага, багаар нийлүүлэгдэх бөгөөд ОХУ эхлээд ард иргэдээ дархлаажуулах, бүх мужаа вакцинаар хангах шаардлагатай байгаа аж.