x

Д.Сумъяабазар: Зам, гүүрэн байгууламжаа нөөц, боломждоо тулгуурлан засна

Энхтайваны гүүрний хэв гажилтын заадас, зам засварын ажлыг эхлүүлээд байна. 

Хотын дарга Д.Сумъяабазар зам засварын ажилтай танилцлаа.

Гэрэлтүүлгийн шонгуудыг 1958 онд гүүр ашиглалтад ороход суурилуулжээ. Ингэхдээ шонг гүүрний арматуртай шууд гагначихсан аж. Үүнийг засаж, шонд боолт хийж, үндсэн каркасанд бэхэлгээ хийнэ гэдгийг албаныхан хэлж байлаа.

Мөн гэрлийн шон боржуур руу хэт ойртсон учраас 10 см татаж, суурилуулна гэхэд Хотын дарга явган хүн, дугуйтай хүн явахад улам бүр хүндрэлтэй болох тул байгаагаар нь засах чиглэл өглөө. Түүнчлэн өнгө, будгийг сэргээх хэрэгтэй гэдгийг байгаа аж. 

Хотын дарга Д.Сумъяабазар “Нийслэлд хийж, хэрэгжүүлэх олон ажил байгаа. Энхтайваны гүүрийг шинэчилж засварлах төлөвлөгөө гарсан. Гүүрэнд 2004 онд их засвар хийснээс хойш олигтой засвар хийгээгүй. Хөл хорионы үеийг ашиглаад зам, гүүрэн байгууламжаа өөрсдийнхөө нөөц, боломжид тулгуурлан засаж, янзлах хэрэгтэй” гэсэн юм.

Мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулж, засаглал, эдийн засаг, эрх зүйн реформ хийхгүй бол өнөөдрийн нөхцөл байдалд зам, гүүрээ засаж чадахгүй, мөнгө байхгүй нөхцөл байдал үүсэж байгааг онцолсон. Гэсэн хэдий ч хөл хориотой байгаа энэ хугацааг ашиглаж, зам, гүүрэн байгууламжийнхаа ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Энэ онд Улаанбаатар хотын гүүр, гүүрэн байгууламжийн засварт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс 500 сая төгрөгийг НИТХ-аас батлуулсан. Энэ нь гүүр, гүүрэн байгууламж, газар доорх байгууламжийн засварын ажилд төдий л хүрэлцээтэй биш” хэмээн ярив.

Хэдий тийм ч Хотын даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу бололцоондоо тулгуурлаж,  засварын ажлыг хийнэ гэдгээ хэлж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 3 цаг 22 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 4 цаг 38 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 4 цаг 39 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 4 цаг 42 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 4 цаг 44 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 4 цаг 49 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 4 цаг 50 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 6 цаг 44 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 6 цаг 45 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 6 цаг 47 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 6 цаг 54 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 6 цаг 58 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 6 цаг 59 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 7 цаг 10 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 8 цаг 27 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 8 цаг 43 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 8 цаг 47 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 8 цаг 49 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 8 цаг 50 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 8 цаг 57 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top