x

НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн 13 заалт бүхий шаардлагыг УИХ-д хүргүүлжээ

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны /МҮЭХ/ гишүүн байгууллагууд нэгдэж нийгмийн даатгалын  шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцсэн цахим цуглааныг өнөөдөр зохион байгууллаа.

Мөн үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагууд нэгдэн 13 заалт бүхий санал шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлжээ.

Энэ талаар МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар "Хөл хорионы үед иргэд хөдөлмөрчдийн ихэнх нь ажилгүй, орлогогүй гэртээ байгаа. Гэтэл бага хэмжээгээр авч байгаа цалингаас нь 2021 оны Нэгдүгээр сарын 1-нээс НДШ-ийг нь хоёр хувиар нэмэгдүүлсэн шийдвэр нь дэндүү хүнд байна. Аливаа асуудлыг хамтын гэрээ хэлэлцээрээр шийдэхийг хүсч байна. Хоёрдугаар сарын 25-нд гурван талт хороо хуралдаж НДШ-ыг нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлах ажлын хэсгийг байгуулсан. Үүнээс хойш хоёр сар өнгөрсөн байна. Ажлын хэсэг шийдвэрийг эцэслэн гаргаагүй байгаа. Үйлдвэрчний эвлэлд эрх ашгаа хамгаалуулахаар нэгдсэн 450 гаруй мянган гишүүд цахимаар тэмцсээр байгаа. Цар тахлын энэ хүнд үед Засгийн газар НДШ-ийг нэмэгдүүлсэн шийдвэрээ цуцалж, холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардаж байна" гэлээ. 

Улсын Их Хуралд хүргүүлсэн шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

  1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авах,

  2. Ажлын байрыг хадгалах хамгаалах, цалин орлогыг бууруулахгүй байх нийгмийн хамгааллын шаардлагатай дэмжлэг хөнгөлөлтийг үзүүлэх,

  3. Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг нэмэгдүүлсэн шийдвэрээ  тавдугаар сарын 8-ны дотор цуцалж, холбогдох хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах,

  4. Нийгмийн даатгалын тогтолцоо, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг яаралтай эхлүүлэх,

  5. Үндэсний баялгийн сангаас тэтгэврийн санг дэмжих тухай хууль, эрх зүйн орчинг яаралтай бүрдүүлэх,

  6. Бараа бүтээгдэхүүний хууль бус үнийн өсөлтийг бий болгохгүй байх иргэдийн цалин орлогын худалдан авах чадварыг хамгаалах,

  7. Онцгой нөхцөлд ажиллаж буй салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн нөхцөлийн чиглэлээрээ тодорхой дэмжлэгийн арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх

  8. Банкны зээлийн хүүг бууруулах, бодлогын хүүг хойшлуулах төлбөрийг чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх,

  9. Жижиг дунд бизнес эрхлэгчид, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд санхүү татварын хөнгөлөлт үзүүлэх,

  10. Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих,

  11. Хямралын энэхүү хүндрэлтэй цаг үед аливаа татвар шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх,

  12. КОВИД-19 цар тахлын үед хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд учруулж буй сөрөг нөлөөллийг арилгах, чиглэлээр авах арга хэмжээний тусгайлсан хөтөлбөр боловсруулж тогтвортой урт хугацаанд хэрэгжүүлэх,

  13. Цар тахлын хугацаанд эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтыг хэрэгжүүлж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 3 цаг 23 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 4 цаг 40 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 4 цаг 41 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 4 цаг 43 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 4 цаг 45 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 4 цаг 50 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 4 цаг 51 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 6 цаг 46 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 6 цаг 46 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 6 цаг 49 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 6 цаг 55 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 6 цаг 59 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 7 цаг 1 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 7 цаг 11 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 8 цаг 28 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 8 цаг 44 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 8 цаг 49 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 8 цаг 51 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 8 цаг 52 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 8 цаг 58 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top