Өнгөрсөн хоногт халдварын 1356 тохиолдол шинээр бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 35,354 болоод байна. Шинээр батлагдсан 1356 тохиолдлоос 28 нь гадны улсаас зөөвөрлөгдөн иржээ.
Тодруулбал,
-
Дөрөвдүгээр сарын 23-нд Сөүл-Улаанбаатарын транзит онгоцоор БНЭУ-аас ирсэн нэг монгол иргэн,
-
Дөрөвдүгээр сарын 23-нд Казакстанаас ирсэн найман монгол иргэнь
-
Дөрөвдүгээр сарын 26-ны Нью-Дели-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 энэтхэг иргэдээс тус тус халдвар илэрчээ.
Халдвар илэрсэн БНЭУ-ын иргэдийн 18 нь Дорноговь аймагт, нэг нь Улаанбаатарт тусгаарлагдаж байна.
Сануулхад, дөрөвдүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Нью-Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 72 хүн Монголд ирснээс 60 нь БНЭУ-ын иргэд байсан юм.