Өмнөговь аймгийн аймгийн Мандал-Овоо сумын нутагт ховор амьтны жагсаалтад орсон хоёр тооны хар сүүлт зээрийг хууль бусаар агнасан хэргийг шийдвэрлэжээ.
Тус аймгийн прокурорын газраас ховор амьтны жагсаалтад орсон хоёр тооны хар сүүлт зээрийг хууль бусаар агнасан таван иргэнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.
Шүүх хэргийг 2021 оны Дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 5.5-7 сая хүртэл төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Мөн түүнчлэн байгаль орчинд учруулсан хохирол болох 6.4 сая төгрөгийг нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, ангийн бууг улсын орлого болгожээ.



