x

Агаарын хилийг Тавдугаар сарын 10-аас нээх санал гаргажээ

Тавдугаар сарын 1-нээс “Буянт-Ухаа” олон улсын агаарын замын боомтыг хэвийн горимд шилжүүлнэ гэж мэдэгдэж байсан билээ.

Харин Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр болж, Тавдугаар сарын 10-аас хилээ нээх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон байна.

Манай улсад бүртгэгдэж байгаа халдварын тоо их байгаа бөгөөд нөхцөл байдлыг хянаж, хугацааг нь ийн хойшлуулахаар санал гаргаж байгаа аж. Мөн Засгийн газрын хуралдаанаар хил нээхийг хойшлуулж, Улсын онцгой комиссоос тодорхой журам гаргах юм байна.

Хил нээхтэй холбоотойгооор Хил хамгаалах ерөнхий газраас коронавируст цар тахлын үед боомтоор зорчих иргэдийг дараах журмын дагуу улсын хилээр нэвтрүүлэх аж.

  • Коронавируст илрүүлэх PCR шинжилгээгээр сөрөг гарсан /72 цагийн дотор гарсан сүүлийн шинжилгээний хариу/ эсвэл дархлаажуулалтын бүрэн тун авсан, өвчлөөд эдгэрсэн тухай нотлох баримт бичигтэй иргэнийг энгийн болон хялбаршуулсан журмаар нэвтрүүлнэ.

  • Улсын хилээр нэвтрэх зорчигчийг "коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан иргэний мэдээллийн сан"-аас тулгалт хийж, хилээр нэвтрүүлнэ. Зорчигч дархлаажуулалтад хамрагдаагүй бол мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлнэ.

  • Дэлхийн улс орнууд түр хугацааны визтэй иргэдийг хүлээж авахгүй байгаа тул тодорхой тооны зөвшөөрсөн улс руу иргэд харилцан зорчино.

Дашрамд, 2021 оны Тавдугаар сард харилцан тохиролцсон 16 нислэг төлөвлөгдөөд байгаа бөгөөд Токио, Сөүл, Франкфурт, Станбул чиглэлд тусгай үүргийн хуваарьт нислэг үйлдэх юм. ИНЕГ-аар тухайн нислэгүүдийн хуваарийг танилцуулахдаа УОК-ын шийдвэрийг харгалзан өөрчлөлт орох боломжтой хэмээн мэдээлж байсан юм.

Мөн Монгол улс дотроо дархлаажуулалтад бүрэн хамрагдсан буюу вакцины хоёр тунгаа хийлгэж, 14 хоног болсон болон халдвар аваад эдгэсэн иргэдийг хот хоорондын зорчих хөдөлгөөнд ороход хориглохгүйгээр журамлаж байгаа бөгөөд Тавдугаар сарын 5-ны өдрөөс мөрдөхөөр шийдвэрлэжээ. 

Харин 2021 оны Тавдугаар сарын 10-ны өдрөөс улс хоорондын ачаа болон зорчих тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлэх, хил нээх бэлтгэл нөхцлийг ханган Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх саналыг гаргасан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 4 цаг 55 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 6 цаг 11 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 6 цаг 13 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 6 цаг 15 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 6 цаг 17 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 6 цаг 22 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 6 цаг 23 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 8 цаг 17 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 8 цаг 18 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 8 цаг 20 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 8 цаг 27 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 8 цаг 31 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 8 цаг 33 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 8 цаг 43 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 10 цаг 0 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 10 цаг 16 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 10 цаг 20 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 10 цаг 22 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 10 цаг 24 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 10 цаг 30 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top