x

Вакцины хоёр тунд хамрагдсан болон халдвар аваад эдгэсэн иргэдийг орон нутагт чөлөөтэй зорчуулна

Улсын Онцгой комиссын ээлжит хурал цахимаар боллоо.

Хурлаар коронавирусийн халдварын цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй ажлын талаарх цаг үеийн мэдээлэл сонсож, дархлаажуулалтын явц, вакцин захиалга, татан авалтын хуваарь, тавдугаар сарын эхний өдрүүдэд гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлуудын талаар хэлэлцэж, гишүүд санал солилцов.

Улсын хэмжээнд зорилтот бүлгийн иргэдийн 40 орчим хувийг дархлаажуулалтад хамруулсан бол ирэх сарын 10-наас 21 аймагт дархлаажуулалтыг өргөн хүрээнд зохион байгуулж, богино хугацаанд орон нутгийн зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтын нэгдүгээр тунд хамруулахаар болов. БНХАУ-аас авч буй вакцины татан авалт хуваарийн дагуу үргэлжилж байна.

Нийслэлд суурин 120, явуулын 40 цэгт 18-аас дээш насны иргэдийг харъяалал харгалзахгүй вакцинжуулж байна. Хилийн боомт орчмын орон нутаг дахь иргэдийг тавдугаар сарын 10-ны дотор вакцины хоёрдугаар тунд хамруулж дуусгах аж. Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан буюу вакцины хоёр тунгаа авч 14 хоног болсон болон халдвар аваад эдгэсэн иргэдийг хот хоорондын зорчих хөдөлгөөнд ороход хориглохгүйгээр журамлаж, ирэх сарын 5-наас мөрдөх болов.

Харин ирэх сарын 10-наас улс хоорондын ачаа болон зорчих тээвэрлэлтийг хэвийн горимд шилжүүлэх, хил нээх бэлтгэл нөхцлийг ханган Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх саналыг комиссын гишүүд дэмжлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (59.153.112.141)
    Шаал худлаа ану д 2 тунгаа хийлгээд ирсэн хүнийг дархан уул аймаг авахгүй л байна дунд шатны төрийн алба гэж нул хүнд суртал ДАРХАН
    2021 оны 04 сарын 30 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 4 цаг 55 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 6 цаг 11 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 6 цаг 12 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 6 цаг 15 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 6 цаг 17 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 6 цаг 22 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 6 цаг 23 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 8 цаг 17 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 8 цаг 18 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 8 цаг 20 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 8 цаг 27 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 8 цаг 31 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 8 цаг 32 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 8 цаг 43 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 10 цаг 0 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 10 цаг 16 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 10 цаг 20 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 10 цаг 22 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 10 цаг 23 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 10 цаг 30 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top