Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн нислэгээр 38 хайрцаг 11232 кг “Вероселл” вакцины 334,400 тунг тээвэрлэн авчирлаа.
МИАТ ТӨХК-ийн B767-300 агаарын хөлөг Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд өнөөдөр 15 цаг 27 минутад газардлаа.
БНХАУ-ын Синофарм компанитай хийсэн гэрээний дагуу өнөөдөр ээлжит “Вероселл” вакциныг ийнхүү хүлээн авлаа. “Веросэлл” вакцины дараагийн ээлж Тавдугаар сарын 1, 3-нд ирэх юм.
Дашрамд дурдахад, манай улс "Астразенека", "Синофарм” компанийн "Вероселл", "Спутник V", Файзер зэрэг дөрвөн төрлийн вакцин хүлээн аваад байна.