Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн иргэдийг бүртгэлжүүлж, цахим бүртгэлийг төрийн нэгдсэн систем болох e-mongolia.mn сайтад холбосон байгаа.
Дархлаажуулалтын мэдээлэл цахим хэлбэрт шилжсэн нь иргэд, олон нийт вакцины гэрчилгээ болон бусад төрлийн үйлчилгээг авахад илүү дөхөм болсон гэдгийг албаныхан онцолж байна.
Тухайлбал, "Ковид-19" цар тахлын вирусээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсан иргэд гэрчилгээгээ E-Mongolia цахим хуудаснаас авах юм. Ингэхдээ вакцины гэрчилгээг албан форматын дагуу лавлагаа хэлбэрээр монгол болон англи хэл дээр гэрчилгээгээ үнэгүй татан авах боломжтой юм.
Дашрамд, иргэн та дархлаажуулалтын хоёр тун вакцинд хамрагдсаны дараа дээрх эрх нээгдэх юм.
Дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дархлаажуулалтын суурин цэгийн тоог 120 болгон нэмэгдүүлж, дархлаажуулалт хийх зориулалтаар тохижуулсан том оврын 40 автобусыг түр цэг болгон үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна.
Нийслэлд өнөөдөр 15 цагийн байдлаар вакцины нэгдүгээр тунд 20277, хоёрдугаар тунд 13611, нийт 33888 иргэнийг хамруулжээ.




Сэтгэгдэл (1)