x

Өнөөдөр Монгол Генералын өдөр

Генерал хэмээх нэр хүндтэй цэргийн дээд цолыг анх Франц улсад XVI зуунд буюу Францын их хувьсгалын үеэр хэрэглэсэн гэдэг. Ерөнхий, гол чухал гэсэн утга бүхий англи үгнээс гаралтай энэ цолыг цэргийн болон иргэний байгууллагын удирдлагад байдаг дээд тушаалын удирдах бүрэлдэхүүнд олгодог. Генерал цолыг анх Францад хэрэглэснээс хойш дэлхийн бусад орнуудад ч ашиглах болжээ.

Тухайлбал, 1652 онд Орост I Петр хаан анх удаа армидаа хэрэглэж, Москвагийн сонгомол цэргийн тойргийн захирагч А.А.Щепелевт анхны генерал цолыг олгосон бол онцгой район дахь онцгой бүрэн эрхтэй орон нутгийн иргэний дээд албан тушаалтан Варшав, Киевийн цэргийн удирдлагуудад генерал губернатор цолыг олгожээ.

Өнөөдөр дэлхийн 200 гаруй улс орноос 185 нь арми, зэвсэгт хүчинтэй гэсэн судалгаа бий. Эдгээр улс орнуудын 170-аад нь дээд офицерынхоо цолонд таван хошууг бэлгэдэн хэрэглэдэг бөгөөд генерал хэмээх эрхэм цолыг бараг бүх улсын цэргийн цолонд хэрэглэгддэг ажээ.

Харин манай улсын хувьд, Чингис хааны үеэс дайчин эрсээ илбэн тохинуулж, дэлхийн талыг дайлан туулахад их цэргийн манлайд нь явж байсан мянгат, түмтийн ноёд, өрлөг жанжид нь тухайн үеийн Генералууд байжээ гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Хожим БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1944 оны Дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар тогтоолоор цэргийн удирдах дээд албан тушаалын генерал хэмээх цэргийн дээд цолыг манай улсад бий болгосон ба “Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах үйл хэрэгт онц гарамгай гавьяа байгуулсан цэргийн дээд дарга нарт олгоно” хэмээн журамласнаар төр, цэргийн зүтгэлтэн 11 хүнд генерал цолыг олгожээ.

Улмаар 2004 оноос эхлэн жил бүрийн Дөрөвдүгээр сарын 28-ны өдрийг “Монгол генералын өдөр” хэмээн нэрийдэж, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд жил бүр ээлжээр генерал цолтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон юм. Энэ жилийн хувьд уг баярын өдрийг Хил хамгаалах Ерөнхий газар хариуцан зохион байгуулна.

Монгол Улсад генерал цол олгогдож эхэлснээс хойших 77 жилийн хугацаанд нийт 186 цэргийн зүтгэлтэн энэхүү эрхэм цолыг хүртээд байна. Тэдгээр генерал цолтнуудын дотор маршал нэг, армийн генерал нэг, хурандаа генерал найм, дэслэгч генерал 20, хошууч генерал 110, бригадын генерал 44 байна. Үүнээс БНМАУ-ын баатар цолтон зургаа, Хөдөлмөрийн баатар гурав, дайн, байлдаанд оролцсон 34, төрийн өндөр албан тушаалыг хашсан 15, сансрын нисгэгч нэг, эрдмийн зэрэг цолтой 38, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон олон улсын байгууллагад ажилласан 10 гаруй генерал бий. Эдгээр тоо баримтаас харахад, манай улсын цэргийн дээд цолтнууд нь үндсэн үүргээсээ гадна эх орныхоо хөгжил, дэвшлийн төлөө ямагт манлайлан оролцож ирсэн нь мэдрэгдэх биз ээ.

Эдгээрээс анхны 11 буюу Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал, С.Балдан, Д.Дамдинхүү, С.Равдан, Б.Дорж, Г.Дагдан, Б.Шагдаржав, Г.Рэндоо, М.Зайсанов, Р.Осор нарын есөн офицерт хошууч генерал цолыг 1944 онд олгосон.

Армийн генерал цолыг 1971 онд бий болгосон ч 2006 онд хассан. Энэхүү цолыг 1971 онд Батын Дорж, 1976 онд Юмжаагийн Цэдэнбал хүртсэн.

Хурандаа генерал цолыг жанжин Ж.Лхагвасүрэнд 1961 онд анх олгосон бөгөөд түүнээс хойш С.Равдан (1971), Б.Цог (1971), Ю.Цэдэнбал (1975), Ж.Авхиа (1978), С.Батаа (1978), Б.Дэжид (1979), С.Лувсангомбо (1982), Ж.Ёндон (1982) нар хүртжээ. Уг цолыг 2006 оноос олгохоо больсон.

Дэслэгч генерал цолыг 1944 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт олгосноос хойш Ц.Жанчив (1950), Б.Жамбалсүрэн (1967), Д.Ёндондүйчир (1971), Ц.Самдангэлэг (1971), Б.Цэдэн-Иш (1972), Ж.Жамъян (1972), Ч.Пүрэвдорж (1978), Ш.Арвай (1979), Ө.Чойжилсүрэн (1981), Ч.Түмэндэмбэрэл (1981), Ж.Балжинням (1982), Ч.Сангишарав (1982), А.Жамсранжав (1984), Ш.Жадамба (1986), Л.Моломжамц (1989), Г.Дамдинсүрэн (1997), Ц.Дашзэвэг (1998), Ц.Тогоо (2005), Ц.Бямбажав (2009), Д.Даваа (2016) нар хүртээд байна.

Харин энэ хугацаанд хошууч генерал цолыг 80 гаруй эрхэм хүртээд байгаа бол бригадын генерал цолыг 30 гаруй албан тушаалтан хүртсэн тоон баримт бий.

Монгол Улсын Их Хурлаас баталсан “Цэргийн албаны тухай” хуульд заасны дагуу цэргийн дээд офицерын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч олгох бөгөөд цэргийн дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч тогтоодог.

Хурандаа Б.Отгонбаяр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 4 цаг 51 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 6 цаг 8 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 6 цаг 9 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 6 цаг 11 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 6 цаг 13 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 6 цаг 18 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 6 цаг 19 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 8 цаг 14 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 8 цаг 15 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 8 цаг 17 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 8 цаг 23 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 8 цаг 27 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 8 цаг 29 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 8 цаг 39 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 9 цаг 56 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 10 цаг 12 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 10 цаг 17 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 10 цаг 19 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 10 цаг 20 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 10 цаг 26 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top