Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр иргэдээс нийт 3125 дуудлага иржээ.
Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 2919 буюу 93.4 хувийг НОК-оос гаргасан шийдвэртэй холбоотой /үйл ажиллагааг нь зөвшөөрсөн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд замын хөдөлгөөнд оролцох QR код хэрхэн авах тухай/ дуудлага эзэлж байна.
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр суурин 112 цэгт 256 багийн 2109 эмч, ажилтан ажиллаж, 50780 иргэнийг дархлаажуулна. Ингэхдээ Астразенека, Вероцел вакцины давтан буюу II тун, мөн 45-аас дээш насны иргэдэд Вероцел вакцины I тунг хийж байна.



