x

“Олон улсын өсвөрийн энтрепренерүүд 2021” уралдааны ялагчид тодорлоо

Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) буюу Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааныг уламжлал болгон тав дахь жилдээ Хүүхдийг Ивээх сан, “Хөгжлийн шийдэл” ТББ, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран зохион байгууллаа. Уралдааны дүнг энэ сарын 26-нд гаргаж, улсаа төлөөлөн олон улсын уралдаанд оролцох ялагчдаа тодруулсан юм.

Энэхүү уралдааныг Японы “Center for Entrepreneurship Development” болон Индонезийн “SURYA Institute”-ээс олон улсын түвшинд зохион байгуулдаг бөгөөд өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх чадварыг технологи, шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилготой юм.

Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааны нэгдүгээр шат энэ оны гуравдугаар сард явагдаж, хоёрдугаар шатанд шалгарсан 23 баг энэ сарын 24-ний өдрийн өглөөний 7.00 цагаас эхлэн 12 цагийн турш цахим орчинд өрсөлдсөн юм.

Багууд “Ковид-19 урт хугацаанд үргэлжилж сөрөг үр дагаврууд өсөн нэмэгдсээр байгаа энэ нөхцөлд хүн амын эрүүл мэндэд үр дүнтэйгээр санаа тавих шинжлэх ухаан, технологийн ололтуудыг ашигласан цахим, инновацлаг бизнесийг санал болгох” нь сэдвийн хүрээнд бизнес төлөвлөгөө гаргаж, бизнесийнхээ танилцуулгыг 3 хүртэлх минутын видео хэлбэрээр бэлтгэж өрсөлдөв.

Үндэсний болон олон улсын гэсэн хоёр шугамаар монгол, англи хэлээр явагдсан шалгаруулалтад дараах багууд бусдыгаа тэргүүллээ.

Үүнд:

Монгол хэлээр явагдсан “Үндэсний өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан”-д:

  • I байр: ALTERNATIVE баг (Томужин альтернатив сургуулийн сурагчид)

  • II байр: BUD POWER баг (44-р сургуулийн сурагчид)

  • III байр: COGNOSCENTI баг (Хобби сургуулийн сурагчид)

Харин англи хэлээр олон улсын уралдаанд оролцох эрхийн төлөө өрсөлдсөн 12 багаас дараах 3 баг тэргүүлж, Япон улсын Токио хотноо 5 дугаар сарын 29-нд болох эрхээ авлаа.

  • I байр: THE BRIDGE баг (Сант болон Орчлон сургуулийн сурагчид)

  • II байр: MONSAMURAI TECHNOLOGIES баг (1, 11, 84, 76, Орчлон, Шинэ Монгол Косен, Бритиш Скүл сурагчид)

  • III байр: FOCUS баг (44-р сургуулийн сурагчид)

Өмнөх дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд зөвхөн англи хэлээр зохион байгуулагдаж байсан тус тэмцээн энэ жил анх удаа Монгол Улсын хэмжээнд явагдсан юм. Энэ жилийн уралдаанд Баян-Өлгий, Өвөрхангай, Завхан болон Төв аймгаас хамрагдаж, амжилттай оролцсон. Эдгээр багуудаас Зуунмод хотын Growth баг Үндэсний уралдааны 4 дүгээр байр эзэлсэн юм.

Сурагчид Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаанаас нийгмийн  тулгамдсан асуудалд өсвөр үеийнхэн хамтран шийдэл хайх нь ямар ач холбогдолтой, энтрепренер сэтгэлгээг түгээснээр нийгэмд ямар дэвшил авчирдаг талаар ойлгож, ирээдүйг илүү гэрэлтэй, өнгөлөг болгох хүсэл тэмүүлэлдээ хүрэх арга хэрэгсэл, ур чадваруудаа олж авдаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 4 цаг 53 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 6 цаг 9 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 6 цаг 10 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 6 цаг 13 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 6 цаг 15 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 6 цаг 20 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 6 цаг 21 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 8 цаг 15 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 8 цаг 16 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 8 цаг 18 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 8 цаг 25 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 8 цаг 29 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 8 цаг 30 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 8 цаг 41 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 9 цаг 58 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 10 цаг 14 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 10 цаг 18 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 10 цаг 20 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 10 цаг 21 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 10 цаг 28 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х...
Top