x

Г.Гантулга: Цахилгаан, сантехник, инженерийн шугам сүлжээ нь тухайн айлын өмч

Нийслэлийн хэмжээнд ус, дулаан дамжуулах 150 гаруй төв байдаг. Иргэдийн ая тухтай амьдралын төлөө тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчийн үйлчилгээ хариуцсан дэд дарга Г.Гантулгатай ярилцлаа.

-Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ гэхээр хүмүүс тэр бүр мэддэггүй шүү дээ. Чухам ямар үйлчилгээ үзүүлдэг талаар та тайлбарлаж өгөхгүй юү?

-Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ гэдэг нь орон сууцанд амьдарч байгаа оршин суугчдыг ус, дулаанаар хангах, бохир усыг татан зайлуулах, цахилгаан, сантехникийн дуудлагыг 24 цагаар хүлээн авч, түргэн шуурхай барагдуулдаг. Тухайн иргэний гэрт нь очиж, үйлчилгээ үзүүлдгээрээ орон сууц, нийт аж ахуйн үйлчилгээ онцлогтой. Хэдэн цагт ч хамаагүй дуудлага өгсөн бол сантехникийн засварчин, цахилгаанчин очиж, засвар, үйлчилгээг хийж өгдөг, хэрэглэгчдэд хамгийн ойр байдаг үйлчилгээ. Орон сууцны байр барихад 1-2 жилийн хугацаа шаарддаг бол барилга баригдсанаас хойших хугацааны ашиглалт үйлчилгээг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хариуцдаг. Зам, талбайн үйлчлэгчийн ажлыг хараад шууд үнэлэлт өгч болдог бол бидний үзүүлдэг үйлчилгээ газар доор, айлын хананы цаана, орон сууцны хонгилд зэрэг далд байдаг учраас шууд үнэлэлт, дүгнэлт өгөхөд хүндрэлтэй. Тиймээс бидний үйлчилгээг мэдэрье гэвэл тухайн орон сууцанд амьдарч байж мэдэрнэ. Таны гэр ая тухтай, дулаан байна уу, халаалт, халуун, хүйтэн ус хэвийн байна уу, бохир бөглөрөөгүй хэвийн байна уу гэдгийг тухайн оршин суугч л мэдэрдэг.

-Оршин суугч, хэрэглэгчдийн зүгээс анхаарах зүйл юу байдаг вэ?

-Тухайн айлд байгаа цахилгаан, сантехник, инженерийн шугам сүлжээ, тоноглолууд тухайн айлын өмч байдаг. Тиймээс өөрийн өмчдөө анхаарч, цаг тухай бүрд нь мэргэжлийн байгууллагад дуудлага өгч, засвар үйлчилгээ хийлгэж байх хэрэгтэй. Энэ нь ус алдах зэрэг гарч болох эрсдэлээс хамгаална. Мөн дулаан, эрчим хүч, усаа хэмнэх ёстой. Хаалга, хана, цонхоор дулаан алддаг. Энэ бүгдэд анхаарах хэрэгтэй. Оршин суугчид гэртээ засвар хийхдээ обой, шал, тавилгаа сольдог ч инженерийн шугам сүлжээгээ орхигдуулдаг. Залгуур, гэрлийн унтраалга, угаалтуур зэрэг нүдэнд харагдаж байгаа зүйлсээ сольсон бол эдгээрийг тэжээж байгаа цаад шугамаа бас сольж байх хэрэгтэй. Шугам сүлжээгээ мэргэжлийн байгууллагад цаг тухайд нь үзүүлэхгүйгээс болж ус алдахад засвар хийсэн ажил үргүйдэж, өөрөө хохирол амсахаас гадна өрөөлд бас хохирол учруулах эрсдэлтэй. Тиймээс инженерийн шугам сүлжээгээ найдвартай байлгах хэрэгтэй юм.

-Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар хэчнээн хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай байгууллага 19 салбар төвтэй, 1600 гаруй ажилтантай. Бүх нийтийн бэлэн байдлын үед 300-310 ажилтан ажиллаж байна. Бид УОК, НОК, ДОК, ЭМЯ-наас өгч байгаа заавар, зөвлөмж, халдвар хамгааллын дэглэмүүдийг чанд сахин ажиллаж байгаа. Цар тахлын үед манай байгууллага эрсдэлтэйд тооцогдож байна. Яагаад гэвэл бид айлуудаар явж цахилгаан, сантехникийн үйлчилгээ үзүүлдэг. Ажилчид иргэдээс халдвар авах, иргэдэд халдвар тараах эрсдэлтэй учир халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж байгаа. Хөл хорионы үед иргэд гэртээ байгаа болохоор өдөрт 40-50 дуудлага ирж байна. Нэг дуудлагын дагуу үйлчилгээ үзүүлэх хугацаа 30-40 минут. Иргэдийн ая тухтай байдлыг хангахаар, олон давхар байшингуудад хүрэлцэхүйц хэмжээний даралттай усыг хүргэх зорилгоор шөнийн цагаар хэрэглээ буурсан үед даралтыг тохируулж багасгадаг, өдрийн цагаар буюу оргил ачааллын үед халуун хүйтэн усыг хэвийн хүргэх систем нэвтрүүлэн ажиллаж байна.  

-Оршин суугчдад хандаж юуг уриалах вэ?

-Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 7000-5454 тусгай дугаарын утас 24 цагийн турш хэрэглэгчдийн хүсэлтийг хүлээн авч, үйлчилдэг. Мөн цахимаар мэдээлэл өгч байгаа. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газраас “Зөв айл, зөв хэрэглээ” аяныг зохион байгуулж байна. Хэрэглэгч, оршин суугчдыг “Зөв байя, хариуцлагатай байя” хэмээн уриалж байна.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 6 цаг 4 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 7 цаг 20 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 7 цаг 22 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 7 цаг 24 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 7 цаг 26 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 7 цаг 31 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 7 цаг 32 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 9 цаг 26 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 9 цаг 27 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 9 цаг 29 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 9 цаг 36 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 9 цаг 40 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 9 цаг 42 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 9 цаг 52 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 11 цаг 9 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 11 цаг 25 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 11 цаг 29 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 11 цаг 31 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 11 цаг 33 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 11 цаг 39 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ
Top