x

НМХГ-ын 515 алба хаагч тогтмол хяналт, шалгалт хийж байна

Коронавирусийн халдвараас сэргийлэх, тархалтыг багасгах зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын 515 алба хаагч 16 чиглэлээр хяналт, шалгалт тогтмол хийж байна.

Тодруулбал, голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийн хяналтаар батлагдсан тохиолдлын гэр, ажлын байр, явсан маршрутыг тогтоон, эдгээр объектод мэргэжлийн байгууллагуудын хийж байгаа халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа, хэрэглэж байгаа хуурай бодисын чанар, аюулгүй байдал, найруулсан бодисын хлорын идэвх зэрэгт шинжилгээтэй хяналт хийдэг.

Мөн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийн хяналтаар нийтийн эзэмшлийн зам, талбай, эзэмшил газар, хүүхдийн тоглоомын талбай болон бусад объектод халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийж байгаа мэргэжлийн байгууллагын халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа, хэрэглэж байгаа хуурай бодисын чанар, аюулгүй байдал, найруулсан бодисын хлорын идэвхи зэрэгт  шинжилгээтэй хяналт хийж байна. Энэ хүрээнд 7672 объектын 1.589.944 ам метр талбай, нийтийн эзэмшлийн 2.575.702 ам метр талбайд тус тус хийсэн халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж, халдваргүйтгэлийн бодисоос 16 дээж авч, лабораторид шинжлүүлсэн.

Дархлаажуулалтын үйл ажиллагааны хүрээнд вакциныг ХӨСҮТ-д байрлах улсын төв агуулахад вакцин ирснээс эхлүүлэн дүүрэг бүрд түгээх, цаашлаад өдөр бүр дархлаажуулалтын цэгүүдэд яаралтай тусламжийн үеийн бэлэн байдал, цэгт ажиллаж байгаа хүний нөөцийн чадавх, цэг дэх эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, вакцины хадгалалтын аюулгүй байдал зэрэгт хяналт шалгалтыг гүйцэтгэж байна. Уг шалгалтыг өдөр бүр хийж байгаа бөгөөд дархлаажуулалтын цэгүүдэд давхардсан тоогоор 802 удаа, тээвэрлэлтэд 26 удаа хяналт тавьж ажилласан. 

Хүнсний худалдаа, үйлчилгээний байгууллагад үйл ажиллагааг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулсан, үйлчлүүлж байгаа иргэдийн биеийн хэмийг хэмжиж, QR код уншуулсны дараа объектод нэвтрүүлж байгаа байдал, хоёр цаг тутамд агаар сэлгэлт, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийж байгаа эсэх, шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээг зөв байрлуулсан зэрэгт тогтмол шалгалт хийж байна.

Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтаар гүний хяналтын бүсэд ирсэн тээврийн хэрэгслийн жолоочоос тандалт, судалгаа авч, тээврийн хэрэгсэлд хийж байгаа халдваргүйжүүлэлтийн чанар, импортын бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд бичиг баримтын болон лабораторийн шинжилгээтэй хяналтыг хийдэг. Нийслэлд халдвартай хог хаягдлыг устгадаг хоёр байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Энэ байгууллагуудад эрүүл мэндийн байгууллагын халдвартай хог хаягдлаас гадна коронавирусийн батлагдсан болон сэжигтэй тохиолдолтой холбоотой хог хаягдлыг устгаж байгаа. Иймд энэхүү үйл ажиллагаанд тухайн устгалын байгууллагад очиж, хяналт тавин ажилладаг бөгөөд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар хоёр албан шаардлага хүргүүлж, торгуулийн арга хэмжээ авсан.

Тусгаарлах байрны хяналтыг тусгаарлан ажиглах зориулалтаар ажиллаж байгаа зочид буудлуудын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зэрэгт тусгай үүргийн нислэгээр ирж байгаа иргэдийг байрлуулахаас өмнө болон байрлуулснаас гурван хоногийн дараа хяналт тавин ажиллаж байна.

Мөн тухайн байруудад батлагдсан тохиолдол илрэх бүрд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийхэд хяналт тавьж байна.  Одоогоор 22 тусгаарлах байр байгаа бөгөөд давхардсан тоогоор 220 удаа хяналт, шалгалт хийн, улсын байцаагчийн 12 албан шаардлага хүргүүлж, 900 мянган төгрөгийн торгууль ногдуулж, арга хэмжээ авчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 6 цаг 7 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 7 цаг 23 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 7 цаг 25 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 7 цаг 27 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 7 цаг 29 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 7 цаг 34 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 7 цаг 35 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 9 цаг 29 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 9 цаг 30 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 9 цаг 33 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 9 цаг 39 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 9 цаг 43 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 9 цаг 45 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 9 цаг 55 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 11 цаг 12 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 11 цаг 28 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 11 цаг 32 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 11 цаг 34 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 11 цаг 36 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 11 цаг 42 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ
Top