Нийслэлд тогтоосон хатуу хөл хорионы хугацааг сунгасантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УОК-ын тогтоол гарчээ.
Тогтоолд заасны дагуу өмнөх хөл хориотой адил төрийн байгууллагын ажилчдын 10 хувь нь ажил дээрээ ирж ажиллах бол бусад нь зайнаас ажиллах юм. Мөн үйл ажиллагааг нь хязгаарлахгүй салбарынханд тодорхой цаг, маршрутын дагуу зорчих эрх бүхий QR код олгож хөдөлгөөн зохицуулалт хийнэ гэв.
QR кодын зохицуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнөөдөр хүргэнэ.




