Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад өдөрт дунджаар 60 мянган иргэнийг хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа билээ.
Өнөөдөр цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийн идэвх сул байна гэж мэдээлэв. Иймд иргэн таны давтан тун хийлгэх хугацаа болсон бол өөрт ойрхон дархлаажуулалтын цэгт очиж, вакциндаа идэвхтэй хамрагдахыг Нийслэлийн Онцгой комиссоос уриалж байна.
Дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 660,548 хүн нэгдүгээр тунд, 178,021 хүн хоёр дахь тунд хамрагджээ.