x

Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэлээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, автобусны буудлыг ариутгах, цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Тэгвэл энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олон ажил зохион байгуулж байна.

Тус албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Жил бүр тухайн жилд хийх бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарь гардаг. Жилд 6-7 удаа бүх нийтийн их цэвэрлэгээ хийдэг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас цэвэрлэгээний ажлын хүрээнд дөрвөн төрлийн ажил хийж байна. Үүний нэг нь Туул голын эрэг дагуух цэвэрлэгээ. Захирагчийн ажлын алба, Иргэдийн бүлгийн 50 гаруй ажилтан, “Өнөр бүл” хүүхдийн төвийн 40 гаруй хүн хамтран Туул гол дагуух цэвэрлэгээг хийлээ.

Мөн мананцар үүсгэгч машинаар халдваргүйтгэлийг өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас хуваарийн дагуу дүүргүүдэд хийж байгаа. Нийт долоон машин ариутгал, халдваргүйтгэл хийж байгаагаас өнөөдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт халдваргүйтгэл хийж байна. Гуравдугаарт, автобусны буудлыг угааж, цэвэрлэх ажлыг мэргэжлийн ариутгал, халдваргүйтгэл хийх тусгай зөвшөөрөлтэй компанийн долоон бригад хийж байгаа юм. Түүнчлэн үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний худалдаа, үйлчилгээний төвүүд ойр орчмынхоо 50 метрт үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, хаалга, хашлагыг угааж, цэвэрлэх ажил үргэлжилж байна” гэлээ.

Өнөөдрийн цэвэрлэгээний ажилд “Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олон сайн дураараа нэгдэж, Туул гол дагуух хогийг цэвэрлэлээ. Тэд жил бүр  2-3 удаа Туул гол дагуух эргийг цэвэрлэдэг байна. Мөн тус төвийн ажилтнууд сайн дураараа мөнгө цуглуулж, нэг сая гаруй төгрөгөөр ариутгалын бодис худалдаж авсан гэдгээ хэлж байлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 6 цаг 5 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 7 цаг 21 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 7 цаг 22 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 7 цаг 25 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 7 цаг 27 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 7 цаг 32 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 7 цаг 33 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 9 цаг 27 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 9 цаг 28 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 9 цаг 30 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 9 цаг 37 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 9 цаг 41 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 9 цаг 42 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 9 цаг 53 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 11 цаг 10 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 11 цаг 26 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 11 цаг 30 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 11 цаг 32 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 11 цаг 33 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 11 цаг 40 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ
Top