Хатуу хөл хориог 14 хоногоор сунгаж, Тавдугаар сарын 8-ны өглөө 06:00 цаг хүртэл үргэлжлүүлэхээр боллоо.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Хөл хориог сунгаж байгааг мэдэгдэж байна. Цар тахалтай тэмцэн, голомтод ажиллаж буй алба хаагчиддаа Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна. Хөл хориог үргэлжлүүлэх болсон нь халдвар нэмэгдсээр байгаа тул юм.
Түүнээс гадна коронавирусийн мутацид орсон төрөл Турк улсаас манай улсад зөөвөрлөгдсөн орж ирсэн нь лабораторийн шинжилгээгээр бүртгэгдсэн. Үүнийг Английн мутацид орсон хувилбар гэж таамаглаж байна" гэлээ.