Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж УОК-оос гаргасан саналыг хэлэлцлээ.
Ийнхүү Дөрөвдүгээр сарын 25-ны өглөө дуусан байсан Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг Тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргалаа
Манай улсад өнөөдрийн 11 цагийн байдлаар 27,956 хүн халдвар авч, 69 хүн нас бараад байна. Мөн 4127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд маш хүнд 63 хүн эмчлүүлж байна.
Улсын хэмжээнд тусгаарлах 121 байранд 5023 иргэн байна.
Одоогийн байдлаар 649,236 хүн вакцины эхний тунд, 64,469 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.