x

Б.Буянтогтох: Эмнэлгийн тусламж үйлчилгээ талаас харвал хөл хориог сулруулах болоогүй

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Сүүлийн 24 цагт 1264 хүнээс халдвар илэрч, нийт халдварын тохиолдол улсын хэмжээнд 27,956 болоод байна. Мөн өнгөрсөн хоногт найман хүн нас барж, улсын хэмжээнд халдвар аваад нас барсан хүний тоо 76 боллоо.

Мөн дөнгөж сая УОК-оос хатуу хөл хориог Тавдугаар сарын 7-ныг хүртэл үргэлжлүүлэх санал гаргаснаа Засгийн газарт хүргүүллээ.

Халдварын одоогийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээллээ. 

Тэрээр "Эмнэлгийн тусламж өндөр ачаалалтай байна. Хөл хорио тогтоосон хэдий ч өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 1,000 давсан хэвээр үргэлжилж байна. Хэрвээ хөл хорио тогтоогоогүй байсан бол энэ тоо 31,000 хүртэл нэмэгдэх байсан. Ямар ч байсан халдварын тоог тогтвортой нэг түвшинд барьж байгаа нь эмнэлэгт өндөр ачаалал өгсөн хэвээр байна. Хөл хорио тогтоогоогүйтэй холбоотойгоор өдөрт 31,000 тохиолдол бүртгэгдсэн бол эрүүл мэндийн систем бүхэлдээ уналтад орох байсан. Гэсэн хэдий ч хөл хорио хангалттай түвшинд байж чадсангүй. Энэ нь нийтэд халдвар өргөн тархсан байгааг илтгэх шинж тэмдэг. 

Хөл хорио цуцлах шалгуур үзүүлэлтүүд гэж байдаг. Тэдгээрийн зарим нь эмнэлгийн тусламжтай холбоотой байдаг. Жишээлбэл, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо хөл хорионы төгсгөлд буурсан байх ёстой. Энэ удаад буурсангүй. Эрчимт эмчилгээ хийлгэж байгаа хүний тоо буурсан байх ёстой. Эсрэгээрээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Мөн нас баралтын тоо буурсан байх ёстой. Харамсалтай нь мөн л өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ талаасаа харвал хөл хорио сулруулах шаардлага хангагдаагүй. 

Шийдвэр гаргагчид хөл хориог сунгавал эрүүл мэндийн салбарынханд том тус болно. Иргэд хөл хорио тогтоосноор тархалтыг 100 хувь байхгүй болгочихно гэсэн хүлээлттэй байх шиг байна. Нийтэд халдвар тархсан энэ үед тийм боломжгүй. Харин тодорхой түвшинд бариад, энэ хугацаандаа вакцинжуулалтаа эрчимжүүлэх нь үр дүнтэй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 9 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 20 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 36 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 43 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 48 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 50 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 50 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 51 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 8 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 9 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 9 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 27 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 28 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 42 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 44 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 45 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 46 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 47 мин Арванхоёрдугаар сарын дунд үеэр хүйтний эрч түр суларна 20 цаг 50 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top