x

ОХУ-аас нийт нэг сая тун "Спутник V" вакциныг нийлүүлнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд төрсөн өдрийг нь тохиолдуулан элэгсэг дотно мэндчилгээ ирүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатарт талархаж, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенкогийн ирүүлсэн цахилгааныг Элчин сайд И.К.Азизов гардуулан өглөө.

Тэрээр энэ онд ОХУ, Монгол Улсын хооронд найрамдал, хамтын ажиллагааны Гэрээ байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Ойг тэмдэглэх ажлын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгын дагуу хатагтай В.И.Матвиенкогийн Монгол Улсад айлчлах айлчлал энэ онд хэрэгжинэ гэдэгт найдаж байна гэж мэдэгдлээ.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ноён Элчин сайд хөндөж ярьсан үгэндээ Монголын “Эм импекс” компанитай хийсэн гэрээний дагуу коронавируст халдвараас сэргийлэх 10,000 тун Спутник V вакцин өмнө нийлүүлэгдсэн бөгөөд хоёр дахь ээлж нь энэ 7 хоногт багтаж ирнэ. Эрүүл мэндийн яамны шугамаар нийлүүлэх вакцины нийлүүлэлтийн хугацаа, графикийг нарийвчлан, тодорхой болгох шаардлагатай байна. Нийтдээ ОХУ-аас нэг сая тун вакцин нийлүүлэгдэнэ гэдгийг онцоллоо.

ОХУ-аас Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах судалгааны ажил дуусчээ

Түүнчлэн ОХУ-аас Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах судалгааны ажил дуусаж, хийн хоолойн энэ маршрут эдийн засгийн хувьд үр ашигтай болох нь урьдчилсан байдлаар тодорхой болж байгаад баяртай байна гэв.

Ноён Элчин сайд И.К.Азизов үргэлжлүүлэн эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, төмөр замын зарим асуудал, хоёр орны хооронд байгуулахаар төлөвлөж буй “Нийгмийн хамгааллын тухай” гэрээ зэрэг асуудлыг хөндөж ярив.

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын төр, засаг иргэдээ коронавируст халдвараас сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээг шуурхай, амжилттай хэрэгжүүлж байгаагийн үр дүнд халдвар авсан хүний тоо эрс цөөрч буйд хөрш орны хувьд бид баяртай байна гээд, Монголд ирүүлэх вакцины нийлүүлэлт, хийн хоолойн төслийн талаар сайхан мэдээ дуулгаж байгаад талархал илэрхийлье гэв.

Тэрээр, ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевийн дэвшүүлсэн Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм байгуулах санаачилгыг бүрэн дэмжиж байна. Энэ механизм хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллагууд харилцан туршлага солилцох, парламентын хамтын ажиллагаа бэхжин хөгжих шинэ алхам болно гэдэгт найдаж байна гэж онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн вакцины нийлүүлэлтэд онцгой анхаарал хандуулахыг ноён Элчин сайд И.К.Азизовоос хүсээд, түүний хөндсөн асуудлуудыг холбогдох яам, байгууллагуудтай хамтран, ойрын үед шийдвэрлэх болно хэмээн онцоллоо.

УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 7 цаг 29 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 8 цаг 45 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 8 цаг 47 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 8 цаг 49 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 8 цаг 51 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 8 цаг 56 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 8 цаг 57 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 10 цаг 51 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 10 цаг 52 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 10 цаг 54 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 11 цаг 1 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 11 цаг 5 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 11 цаг 7 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 11 цаг 17 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 12 цаг 34 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 12 цаг 50 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 12 цаг 54 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 12 цаг 56 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 12 цаг 58 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 13 цаг 4 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top