x

Л.Долгормаа: Экспорт, импортын бараа, бүтээгдэхүүнд 35 байцаагч хяналт, шалгалт хийдэг

Коронавирусийн цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагч, алба хаагчид Засгийн газар, Онцгой комиссоос гаргасан дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах ажлыг зохион байгуулж, хяналт тавьж, аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна.

НМХГ-ын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Л.Долгормаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-НМХГ-аас ачаа тээвэрт хэрхэн хяналт тавьж байна вэ?

-Алтанбулаг боомтоос “Ти Ай Ложистик”, “Интердесижн” дэх гаалийн хяналтын талбайд ирсэн ачаа тээврийн автомашинуудыг тэр даруйд нь халдваргүйжүүлж, жолооч болон ачаа бараа, албан хаагчдад халдвар, хамгааллын дэглэм хэрхэн мөрдөх заавар, зөвлөмж өгч, байнгын хяналт тавин, шалгалт хийж байна. НМХГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн 35 улсын байцаагч ОХУ, Европын холбооны орнуудаас ирж байгаа бараа, бүтээгдэхүүнд халдвар, хамгааллын дэглэмийг сахиулж, хяналт, шалгалт хийдэг. 2020 оны гуравдугаар сараас эхлэн гаалийн хяналтын нийт гурван талбайд том оврын авто тээврийн машиныг хүлээн авсан. Одоогоор гаалийн хяналтын хоёр талбай ажиллаж байна. Нийт 5000 гаруй тээврийн хэрэгслийг хүлээн авсан. Импортын бараа бүтээгдэхүүнээс гадна Монгол Улсаас гарч байгаа экспортын бараа бүтээгдэхүүнд чиглэл бүрээр хяналт тавьдаг. Эрүүл ахуй, хүнсний чанар, мал эмнэлэг, ургамал, хорио цээр, химийн бодис, эм, эмнэлгийн хэрэгсэл гэсэн чиглэлүүдээр хяналтыг өдөр тутам хийн ажиллаж байна. Өнөөдөр “Ти Ай Ложистик”, “Интердесижн” гаалийн хяналтын талбайд том оврын 11 тээврийн хэрэгсэл бараа, бүтээгдэхүүний сэлгэн ачилт хийхэд бэлэн болсон. 2021 оны хоёрдугаар сараас эхлэн Алтанбулаг хилийн боомт дээрээс толгойн сэлгэн ачилтыг хийж ажилласан. Тээврийн хэрэгслийн чиргүүлд Монголын талд давхар халдвар, хамгааллыг хийж байна. Өвлийн болон зуны нөхцөлд халдвар, хамгааллыг чанартай хийхийн тулд “Ти Ай Ложистик”, “Интердесижн” дэх гаалийн хяналтын талбайд ариутгалын аппарат байршуулсан. Энд кварцийн гэрэл, ариутгалын бодисоор халдвар, хамгааллыг хийж байгаа юм.

-Бараа, бүтээгдэхүүнд хяналтыг хэрхэн хийдэг вэ?

-Экспортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох үйл ажиллагааг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэж, улсын хилээр нэвтэрч байгаа бараа, бүтээгдэхүүнийг хяналт, шалгалтад бүрэн хамруулж, импортын түүхий эд, бараа бүтээгдэхүүний экспортлогч талын гэрчилгээнд заасан мэдээлэлтэй тулгаж, хянан ажиллаж байна. Хүнс болон бусад төрлийн бараа, бүтээгдэхүүн тээвэрлэгдэн ирснээр хяналт, шалгалт хийж, дараагийн дамжлагад шилжин, шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээнд бүтээгдэхүүний дээжийг хамруулдаг.

-Ариутгал, халдваргүйтгэлийг хэдэн байгууллага хийдэг вэ?

-Онцгой нөхцөл байдал үүссэн энэ цаг үед Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд 397 хонож байна. Том оврын 5016 автомашинд ариутгал, халдваргүйтгэл хийн, 5218 жолоочид тандалт, судалгаа явуулж, 294 жолоочийг тусгаарлалтын байранд шилжүүлсэн. Хилээр нэвтэрч байгаа импортын бараа бүтээгдэхүүн, том оврын автомашинд “Түвшинбилэгт”, “Төгөлдөр”, “Хунт хайрхан” ХХК-иар ариутгал, халдваргүйтгэл хийлгэж, жолоочийн эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмд онцгой анхаарч, шар болон улаан зурваст ажиллаж байгаа улсын байцаагч, ажилтныг чанарын шаардлага хангасан хамгаалах хувцас, хэрэгсэл, ариутгалын бодисоор хангаж, халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөж байна.   

Бид иргэддээ эрүүл, аюулгүй, халдвар хамгааллын дэглэм баримталсан бүтээгдэхүүн хүргэхээр ажиллаж байгаа. Иргэд та бүхэн ч мөн халдвар, хамгааллын дэглэмээ баримтлан, цар тахлыг хамтдаа даван гарцгаая.    

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 7 цаг 31 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 8 цаг 47 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 8 цаг 49 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 8 цаг 51 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 8 цаг 53 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 8 цаг 58 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 8 цаг 59 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 10 цаг 53 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 10 цаг 54 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 10 цаг 56 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 11 цаг 3 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 11 цаг 7 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 11 цаг 9 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 11 цаг 19 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 12 цаг 36 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 12 цаг 52 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 12 цаг 56 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 12 цаг 58 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 13 цаг 0 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 13 цаг 6 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top