x

Хатуу хөл хорио тогтоосноос хойш 11528 иргэн орон нутаг руу зорчжээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотоос гарах, мөн орох хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн.

Иргэд хөдөө, орон нутгийг зорихдоо анхаарах зүйлсийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас тодрууллаа. 

-Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэр байна вэ?

-Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, Хан-Уул дүүргийн Өлзийт, Тавантолгой, Налайх дүүрэгт байрлах дөрөвдүгээр зөрлөг, Элстэйн шалган нэвтрүүлэх товчоо, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Гүнт шалган нэвтрүүлэх товчоодод ажиллаж байгаа.

Сүүлийн нэг хоногт нийслэл хот руу 504 тээврийн хэрэгслээр 774 зорчигч нэвтэрсэн. Тодруулбал, эмнэлэг, эрүүл мэндийн шалтгаанаар 77 тээврийн хэрэгслээр 152 зорчигч, ар гэрийн гачигдлаар 47 тээврийн хэрэгслээр 93 зорчигч, хүнс шатахуун тээвэрлэлт гэсэн шалтгаанаар 380 тээврийн хэрэгслээр 529 зорчигч нэвтэрсэн байна. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш давхардсан тоогоор 11481 тээврийн хэрэгслээр 51440 зорчигч зорчлоо.

-Орон нутаг руу зорчих хөдөлгөөн ямар байна вэ?

-Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнд мөн хяналт тавин ажиллаж байгаа. 531 тээврийн хэрэгслээр 829 зорчигч нийслэл хотоос гарсан. Эрүүл мэндийн шалтгаанаар 70 тээврийн хэрэгслээр 129 зорчигч, ар гэрийн гачигдлаар 51 тээврийн хэрэгслээр 110 зорчигч, хүнс, шатахуун тээврийн шалтгаанаар 381 тээврийн хэрэгслээр 536 зорчигч тус тус гарсан. Дөрөвдүгээр сарын 10-наас хойш 6714 тээврийн хэрэгслээр 11528 иргэн хөдөө, орон нутаг руу зорчсон байна. Орон нутаг руу гарч байгаа хөдөлгөөнийг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод хянан ажиллаж байгаа. Мөн баталгаат бус 32 чиглэлд Тээврийн цагдаагийн алба Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж байна. Авто эргүүлийн чиглэлээр 130 албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа. 

НОК-ын Шуурхай штабын лавлах дугаарт хөдөө, орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд их ханддаг. Бид санал, хүсэлтийг шуурхай шийдвэрлэж байгаа. Улаанбаатар хотоос хөдөө, орон нутаг руу явахдаа зайлшгүй тохиолдол буюу ар гэрийн гачигдал, буяны ажил, шатахуун, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, газар тариалан, бүтээн байгуулалтын чиглэлээр ачаа тээврийн үйл ажиллагаа явуулахдаа заавал ПСР шинжилгээ өгч, тухайн аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч байгааг иргэддээ анхааруулъя.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 7 цаг 28 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 8 цаг 44 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 8 цаг 46 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 8 цаг 48 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 8 цаг 50 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 8 цаг 55 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 8 цаг 56 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 10 цаг 50 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 10 цаг 51 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 10 цаг 54 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 11 цаг 0 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 11 цаг 4 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 11 цаг 6 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 11 цаг 16 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 12 цаг 33 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 12 цаг 49 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 12 цаг 53 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 12 цаг 55 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 12 цаг 57 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 13 цаг 3 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top