x

Шадар сайдын хүү А.Эрдэнэхүслэнд сургалтын зээл олгосон нь зээлийн журам зөрчөөгүй гэв

Шадар сайд С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэнгийн авсан Боловсролын зээлтэй холбоотой мэдээлэл сүүлийн гурван өдөр олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн дунд гол хэлэлцүүлэг болоод буй. Жирийн иргэдийн хүүхдэд олддоггүй хөнгөлөлттэй зээлийг төрийн өндөр албан тушаалтны хүүхэд авсан нь Боловсролын зээлийн сан зээл горилогчдол тэгш ханддаггүй юм байна гэх асуудлыг гаргаж ирсэн билээ. 

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан БШУЯ-наас тайлбар гаргажээ.

Тайлбарт "Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хэд хэдэн тайлбар хийх шаардлага үүслээ. 2020 онд гадаадад суралцахаар боловсролын зээлийн санд 110 хүүхэд хандсан байна. Тэдний 59 нь 3-4 шатны шалгуурыг хангаж зээлд хамрагджээ.  

  1. 2012 онд Засгийн газар “Гадаад улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөрийн зээл олгох журам” баталсан. Энэ журамд 2020 онд 70 дугаар тогтоолоороо Засгийн Газар нэмэлт өөрчлөлт оруулж хэд хэдэн заалт нэмж, зарим заалтыг шинэчилсэн. Энэ журмаар магистр докторын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудын зээлийн асуудлыг зохицуулдаг. 

    Харин 2013.08.19-ний өдөр баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын хүрээнд бакалаврын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнуудад зээл олгох харилцааг зохицуулж байна. Тэгэхээр хоёр тусдаа журмыг хольж ойлгож байгааг үүгээр залруулж байна. 

  2. 2021 онд боловсролын зээлийн сангаас бакалаврын хөтөлбөр зарлагдаагүй болно. Үүссэн нөхцөл байдлын тухайд А.Эрдэнэхүслэн нь 2020 онд шалгаруулалтад тэнцэж зээлийн эрх нь нээгдсэн. Цар тахлын улмаас 2020 онд зээл авах эрх нь нээгдсэн оюутнуудын зээлийн санхүүжилт 2021 онд хийгдсэн болно. 

Нэмэлт мэдээлэл өгөхөд дэлхийн топ сургуулиудын зарласан шалгалтад оюутнууд өөрсдөө шууд оролцдог бөгөөд тэнцсэн хариугаа авсан хүүхдүүд зээлд хамрагдахаар хүсэлтээ ирүүлнэ. Хүсэлт ирүүлсэн оюутнуудыг тухайн сургуулийн эрэмбээр жагсаана. Үүний дараа эссэ бичлэг болон ярилцлагын шалгалтад оролцдог. Ингээд нийт онооны нийлбэрээр эрэмбэлж тухайн жилийн санхүүжилтийн хэмжээтэй уялдуулан тодорхой тооны хүүхдэд зээл олгодог юм" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 7 цаг 30 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 8 цаг 46 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 8 цаг 48 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 8 цаг 50 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 8 цаг 52 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 8 цаг 57 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 8 цаг 58 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 10 цаг 52 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 10 цаг 53 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 10 цаг 56 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 11 цаг 2 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 11 цаг 6 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 11 цаг 8 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 11 цаг 18 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 12 цаг 35 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 12 цаг 51 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 12 цаг 55 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 12 цаг 57 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 12 цаг 59 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 13 цаг 5 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top