x

Т.Чимгээ нарыг суллахын тулд тэдэнд ял оноосон шүүхийн протоколыг ил болгох ёстой

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ирэх сард суллана гэсэн мэдээллийг сайтуудаар сэвж эхэлжээ. УЕП-ын газраас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын дүгнэлт үйлдэж, хяналтын шүүхэд хүргүүлсэн гэнэ. УДШ эл дүгнэлтийг өнгөрсөн долоо хоногт хүлээж авсан юм байна.

Уг асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааны тов гараагүй байгаа ч “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ирэх сард суллана” гэсэн мэдээлэл цацагдаж эхэллээ. Яагаад? Энд улс төрийн ямар нэг зорилго байна уу?

Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт холбогдох “эрүүдэн шүүсэн” хэргийн сүүлийн шатны шүүх хурал болохоос өмнө хэргийн холбогдогч нар С.Зоригийн хэргийн материалыг нууцаас гаргаж, нийтэд ил болгохыг ахин дахин шаардсаар байсан. Үүний шалтгаан нь өөрсдийгөө ялаас мултлах гэсэндээ биш, хэрэгтнүүдэд оноосон ял болон шүүхийн шийдвэр ямар нотлох баримтад үндэслэж гарсан бэ? Энэ хэрэг үнэхээр хэн нэгний, Ц.Нямдорж нарын хэлсэн шиг “зохиомол хэрэг” байсан уу, үгүй юу гэдгийг л олон нийтэд харуулахыг хүссэн. С.Зоригийн хэргийг илрүүлсэн үү, үгүй юу гэдэг нь өөрөө “эрүүдэн шүүсэн” гэх хэргээс огт өөр сэдэв юм. Түүнд л хариулт өгөхийг хүссэн. “Эрүүдэн шүүсэн” гэдгээр далимдуулаад энэ хэргийг нэгмөсөн баллуурдаж, гэмт хэрэгтнүүд ял завших вий, хэргийн захиалагчийн ул мөр балрах вий гэсэндээ тэр. Гэвч С.Зоригийн хэргийн материал одоо хэр нь ил болоогүй л байна.

Тохуутай нь, Б.Хурц нарыг шүүхээс ялаа аваад хорих анги руу ачигдсаны дараа буюу өнгөрөгч сарын 31-нд “С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг шалгасан эрүүгийн 830142 дугаарт хэргийг бүхэлд нь болон уг хэрэгт хамааралтай дуу бичлэг, дүрс бичлэгийг төрийн нууцаас гаргаж, ил болгох тухай” Засгийн газрын 82 тоот тогтоол гарчээ. Маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өрөөндөө телевизийн камер дуудаад "Эрүүдэн шүүсэн хэрэг шүүхээр шийдэгдсэн учраас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллана" гэж мэдэгдсэн. Харин Засгийн газрын тогтоол гарсанаасаа хойш дахиад арав гаруй хоногийн дараа буюу энэ сарын 16-нд нийтэд мэдээлэгдэж, сайтад тавигджээ. Түүнээс хойш дахиад зургаа хоног өнгөрсөн ч хэргийн материал ил болоогүй л байна. Хэдээ ил болгох, ямар замаар ил болгох нь тодорхойгүй. Одоогоор “вэб сайтад тавигдах юм гэнэ лээ” гэдгээс өөр мэдээлэл алга.

Хоёрдугаарт, хэрэв уг тогтоолыг анзаарч уншвал “хэргийг бүхэлд нь болон уг хэрэгт хамааралтай дуу бичлэг, дүрс бичлэгийг төрийн нууцаас гаргаж, ил болгох” гэсэн байгаа. Тэгэхээр “уг хэрэгт хамааралтай дуу бичлэг, дүрс бичлэг” гэдэг нь “хэргийн материал” гэдэг хүрээнээс халиад явчихаж байгаа юм. Тухайлбал, сүүлд /2021.03.08/ Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын сэтгүүлчдэд үзүүлж, олон нийтийн сүлжээнд тавьсан “Тэрэлжийн ажиллагаа” хэмээх бичлэг байна. Т.Чимгээг зочид буудалд архидуулж, тасрааж байгаад хурууных нь хээ болон биеийн бусад өгөгдлүүдийг авч байгаа бичлэг бий л дээ. Үүнийг манай сайд нар “хүний эрхэнд халдсан, эрүүдэн шүүсэн онц ноцтой хэрэг” гэж нэрлээд нийтэд үзүүлсэн. Хэргийг мөрдөн шалгасан бүхий л хугацаанд “Нотлох баримт чинь байна уу?” гэдгээс өөрөөр амнаасаа ганц үг унагаагүй Т.Чимгээ бичлэг үзүүлсэн тэр үед анх удаа, бүр сэтгүүлчдийн өмнө уйлсан байдаг юм. Гүйцэтгэх ажиллагааны нууцад хамаарч, хаалттай байсан уг бичлэгийг нийтэд үзүүлснээрээ манай дарга нар тэр эмэгтэйд өөрийг нь илүү доромж байдалд оруулсан хэрэг.

Сонирхолтой нь, энэ ажиллагааг гүйцэтгэсэн тагнуулын ажилтнууд шүүхээс ял аваагүй. Уг бичлэг тэднийг "эрүүдэн шүүсэн" биш, "эрүүдэн шүүгээгүй" болохыг нотлох нотлох баримт болсон байдаг. Шүүх үүнийг “Гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчөөгүй” гэж үзээд ялаас чөлөөлсөн.

Гэвч тэгж ажил болж авсан хурууны хээ Т.Чимгээг энэ хэрэгт холбоотой болохыг нотлоогүй байдаг юм. Яагаад гэвэл хэргийн газраас олдсон хурууны хээн дотор Т.Чимгээгийн хурууны хээ байгаагүй. Гэхдээ Т.Чимгээг гэмт хэрэгт холбоотойг нотолсон өөр баримтууд бий. Гэрч нарын мэдүүлэг, Т.Чимгээгийн өөрөө хэргээ хүлээсэн яриа /гүйцэтгэх ажиллагааны явцад авагдсан/ гэх мэт. 23 жилийн өмнө өгч байсан гэрч нарын мэдүүлэг сүүлд өгсөн мэдүүлэгтэйгээ огт зөрөөгүй. Хэрэг үйлдэгдсэний дараа гэрчүүдийн мэдүүлгээр гаргасан ам зураг ч мөн хэргийн холбогдогч нарын фото зурагтай яг таг таарсан.

Тэгэхээр Ц.Нямдорж нар Т.Чимгээ, Б.Содомдаржаа хоёрыг “хэрэгт холбогдолгүй” болохыг нотлохын тулд хэргийн материалыг нууцаас гаргаад зогсохгүй гурван шатны шүүхийн шийдвэр, шүүхийн протоколыг нэгд нэгэнгүй ил гаргах шаардлагатай болж байна. Тэгж байж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гэмт хэрэг үйлдээгүй, хэрэгт холбогдолгүй гэдгийг баталж чадна. Хэргийн материал буюу хавтаст хэргийг бүхэлд нь нууцаас гаргаж, нийтэд ил болгож болсон юм чинь шүүх хурлын протоколыг ч гэсэн ил болгож, нийтэд мэдээлж яагаад болохгүй юм. Тэгж байж шүүх буруу шийдвэр гаргасан уу, үгүй юу гэдэг нь тодорхой болно биз дээ. Эцсийн эцэст гэм бурууг шүүх тогтоож, ялыг ч гэсэн шүүх өгсөн.

Хэрвээ тэгэхгүй бол “хэрэгт холбоотой материал” нэрээр өмнөх шигээ нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримтаар авагдаагүй баахан бичлэг үзүүлж, "ийм л юм болсон шүү дээ" гэж нийгэмд сенсааци дэгдээгээд, ар хударгаар нь гэмт хэрэгтнүүдэд ял завших боломж олгож болзошгүй байна.

Эрүүдэн шүүсэн хэргийг ч гэсэн эргээд сана л даа. Хорих өрөөнд хийсэн камерийн бичлэгээр л бүгдийг нь ялласан шүү дээ. Б.Содномдаржааг зодсон, дарамталсан ШШГ байгууллагын ажилтан, хэргийн холбогдогчдыг нэг өрөөнд оруулж, ШШГ ажиллагааны хууль журам зөрчсөн хорих ангийн дарга, удирдлагуудаас нэг нь ч ял сонсоогүй. Харин хорих өрөөнд камер суурилуулаад хөндлөнгөөс харж байсан тагнуулын ажилтан, камер суурилуулах зөвшөөрөл өгсөн прокурор, тагнуулын дарга нар ял авсан. Өрөөнд камер суурилуулж, ажиглалт хийх зөвшөөрөл өгснийхөө төлөө “эрүү шүүлтийг зөвшөөрсөн” болоод ял авсан байх жишээтэй. Ц.Нямдорж гуайн бодлоор бол Г.Эрдэнэбат, Б.Хурц хоёр камерийн бичлэгийг өрөөнөөсөө хянаад “одоо тэрийг оруул, тэгж ингэж зод” гээд командлаад сууж байсан шиг байгаа юм. Уг нь хүн бүрт өөр өөрийн хариуцсан ажил, хүрээ хязгаар гэж юм байдаг даа.

Гэхдээ гурван шатны шүүхийн шийдвэр, хурлуудын протоколыг ил болгоё гэдэг нь “эрүүдэн шүүсэн” хэргээр ял авсан нөхдийг өмгөөлж хаацайлах, ялаас чөлөөлөх гэсэн хэрэг биш юм. Өмнө хэлсэнчлэн С.Зоригийн аллагын хэргийг шүүх үнэн зөвөөр шийдсэн үү, мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явагдсан уу, шүүх нь нотлох баримтыг зөв үнэлсэн уу? эсвэл үнэхээр хуурамч нотлох баримтаар хүнийг хийгээгүй хэрэгт нь гүтгэж хэлмэгдүүсэн юм уу? гэдэгт л хариулт өгөх ёстой гэсэн үг. Түүний дараа л Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллаж болно. Түүнээс наана аллагын гүйцэтгэгч нар суллагдаж чөлөөтэй болбол аллагын захиалагчийн араас хөөх ямар ч боломжгүй болно. Хэрвээ захиалагч нь амьд сэрүүн, эсвэл тэдний хамсаатнууд байсаар бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг сулласнаараа эргээд амь насыг нь эрсдэлд оруулж ч магадгүй. Яг үнэндээ Ц.Нямдорж, Х.Нямбаатар нар энэ хоёр хүнийг аврах гээд байна уу, алуулах нөхцөл рүү нь түлхээд байна уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Х (103.26.194.180)
    Энэ хэрэг нотлогдоогүй учир тэр нөхдүүд суллагдана. Хэргийг дахин шинээр эхлүүлнэ гэсэн үг. Олон нийтийн мэдэж байгаа ойлгомжтой болчихсон байхад дахин дахин гоншигноод хэрэггүй.
    2021 оны 04 сарын 26 | Хариулах
    • Зочин
      Энэ2оорсдоо чхэргээ хулээсэн, харсан гэрчууд ч байгаа шуу
      2021 оны 04 сарын 26
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 7 цаг 29 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 8 цаг 45 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 8 цаг 47 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 8 цаг 49 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 8 цаг 51 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 8 цаг 56 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 8 цаг 57 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 10 цаг 51 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 10 цаг 52 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 10 цаг 54 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 11 цаг 1 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 11 цаг 5 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 11 цаг 6 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 11 цаг 17 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 12 цаг 34 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 12 цаг 50 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 12 цаг 54 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 12 цаг 56 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 12 цаг 57 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 13 цаг 4 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top