Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд иргэдээс нийт 266 дуудлага иржээ.
Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 129 буюу 48.5 хувийг НОК-оос гаргасан шийдвэртэй холбоотой /үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд хэрхэн замын хөдөлгөөнд оролцох тухай/ дуудлага эзэлж байна.
Иргэн та Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд болон НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар дараах 11 эх үүсвэрээр өргөдөл, гомдол гаргах боломжтой.
-
ulaanbaatar.mn цахим хуудсаар
-
“Check my service” гар утасны аппликейшнээр
-
“Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсаар
-
Засгийн газрын 11-11 төвөөр
-
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар
-
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 7012-8012 тусгай дугаар
-
131200 тусгай дугаарт мессежээр
-
НЗДТГ-ын Явуулын ажлын байрны 7712-0000 тусгай дугаар
-
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаар
-
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөр
-
Хороо
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ