2021 оны эхний улирлын НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд орж эхэллээ.
Энэ оны нэгдүгээр улиралд нийт 1,023,235 иргэнд 40.6 тэрбум төгрөгийн урамшууллыг буцаан олгохоор байгааг Сангийн сайд мэдээлсэн.
Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгодог болсон билээ.