x

Дүүрэг бүрт тандалт, хариу арга хэмжээний багийг байгуулна

Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг түргэн шуурхай илрүүлж, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор дүүрэг бүрт тандалт, хариу арга хэмжээний багийг байгуулж Эрүүл мэндийн нэгдсэн төвүүд хариуцахаар боллоо.

Тандалт, хариу арга хэмжээний багийг дүүргүүдэд байгуулснаар ХӨСҮТ-ийн ачаалал буурч, тухайн дүүргийн хэмжээнд халдварын шинж тэмдэг илэрсэн иргэдэд цаг алдалгүй арга хэмжээ авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Өмнө нь ХӨСҮТ дүүрэг бүрээс дуудлага хүлээн авч, иргэдэд хүрч ажиллахад ачаалалтай байсан бол өнөөдрөөс дүүрэг бүрт хариу арга хэмжээний баг ажиллаж иргэн бүрт хүрч ажиллах боломжтой болж буй юм. Энэ хүрээнд Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Л.Энхболдын хамт Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн хариу арга хэмжээний бэлэн байдал, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг сонсч, шийдвэрлэв.

Cүхбаатар дүүргийн хувьд 230 гаруй иргэд гэрээр тусгаарлагдсан бөгөөд Өрхийн Эрүүл мэндийн төв хяналт тавин ажиллаж байна. Цар тахлын үед эрүүл мэндийн салбарынхан  өдөр шөнөгүй зүтгэж байгааг Шадар сайд онцлоод, нийт эмч, ажилчид, өрхийн эмч нар, резидентүүдэд  илүү цагийн  цалин урамшуулал болон утас, унааны зардлыг онцгой үед нэмж олгох шийдвэр гаргахаар судалгаа тооцоо хийж байгаа талаар мэдэгдлээ. Мөн тус дүүрэгт эмч ажилчдын нөөц бололцоог нэмэгдүүлэх чиглэлийг нийслэлийн Эрүүл мэндийн газарт өгөв.

Ойрын болон дам хавьтал болсон иргэдэд эмнэлгийн үйлчилгээ түргэн шуурхай хүрч, тухайн иргэний эмнэлзүйн шинжээс нь хамаарч тусгаарлах байранд болон гэрээр тусгаарлаж ажиллах юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 8 цаг 42 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 9 цаг 58 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 10 цаг 0 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 10 цаг 2 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 10 цаг 4 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 10 цаг 9 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 10 цаг 10 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 12 цаг 4 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 12 цаг 5 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 12 цаг 7 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 12 цаг 14 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 12 цаг 18 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 12 цаг 20 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 12 цаг 30 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 13 цаг 47 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 14 цаг 3 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 14 цаг 7 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 14 цаг 9 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 14 цаг 11 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 14 цаг 17 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top