Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдварын бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн байгууллагын ажилтан, алба хаагчдад олгох урамшууллын зардлыг хэлэлцэн батлана.
Мөн “Оюу Толгой” ХХК-ийн нэхэмжлэлээр Лондоны Олон улсын арбитрын шүүхэд Монгол eлсын Засгийн газрыг хариуцагчаар татсан маргаанд сөрөг нэхэмжлэл гаргах талаар хэлэлцэх юм байна.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:
- Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ;
- Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт;
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явц;
- Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээний тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх жагсаалтад багтжээ.