Коронавирусийн халдварт өртсөн хүүхдүүдийн тоо мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Эрүүл мэндийн яам, graph.mn хамтран танилцууллаа.
2021 оны Дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар 0-18 насны нийт 4412 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилжээ.
Халдварт өртсөн хүүхдүүдийг насны бүлгээр нь авч үзвэл:
-
0-4 насны 1,034
-
5-9 насны 1,406
-
10-14 насны 1,356
-
15-18 насны 616 байна.
Хүүхдүүд гэр бүлийнхнээсээ халдвар авах нь түгээмэл байсан бол сүүлийн өдрүүдэд нэг нэгэндээ халдвар дамжуулсан тохиолдол нэмэгдэж байгааг БШУЯ-наас онцоллоо. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ анхаарал хандуулахыг уриалж байна.