Нийслэлд Дөрөвдүгээр сарын 10-25-ныг хүртэл хатуу хөл хориог тогтоох шийдвэр үргэлжилж байна.
Хөл хорионы дэглэм 11 дэх хоногтоо үргэлжилж байгаа ч халдварын тоо өндөр /цаашид нэмэгдэх хандлагатай/, нас баралт ихэссээр байна. Иймд Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хориог 7-14 хоног сунгах саналаа гаргажээ.
Яамны саналыг өнөөдөр УОК-ын хурлаар хэлэлцэж, Засгийн газарт танилцуулах юм байна.
Эрүүл мэндийн яамнаас "хатуу хөл хориог анхнаасаа 14-28 хоног сунгах санал хүргүүлсэн боловч эдийн засагт сөрөг нөлөөтэй хэмээн үзэж 15 хоногоор тогтоосон" гэсэн юм.