x

О.Баатарчулуун: ЗГ, УОК цар тахлын дэгдэлтийн бүх бурууг ХӨСҮТ рүү чихэж байгаа нь улс төрийн зорилготой

Өнөөдөр Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ХӨСҮТ-ийн үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран ХӨСҮТ-ийн эмч нартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний хорооны дарга О.Баатарчулуун "ХӨСҮТ-д Тагнуул, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас хамтарсан шалгалт орсон нь үнэн. Хачирхалтай нь энэхүү шалгалт орсноос хоёр хоногийн дараа LIVETV.mn гэх нэр бүхий сайтад шалгалттай холбоотойгоор “ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд Монгол Улсыг коронавирусийн цар тахалд живүүлсэн үү” гэсэн маш хүнд гарчигтай, зохиол, жүжиглэлттэйгээр зохион байгуулсан нэвтрүүлэг гарсан.

Ийм нэвтрүүлэг гарсан нь ХӨСҮТ-д буюу голомтод ажиллаж байгаа эмч ажилчдад маш хүнд цохилт боллоо. Бодит байдлыг илт гуйвуулсан, эмч ажилчдыг буруутгасан нэвтрүүлэг гарсан болохоор тэр хүмүүс өнөөдөр сэтгэл санааны хүнд дарамтад байна. Нэвтрүүлэгт нэр дурдагдсан ажилчидтайгаа уулзахад тэд өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд ажил дээрээ ажлаа хийх ямар ч хүчгүй болсон. Бид яагаад өнгөрсөн хоёр жил ингэж их үнэнчээр зүтгэчихээд хийсэн ажлынхаа төлөө ингэж буруутгагдаж байгаа юм бэ. Бид ийм буруу зүйл хийх хүмүүс биш гээд уйлаад хэлж байна. Тэр хүмүүс өнөөдөр энд ирж мэдээлэл өгөхийг хүссэн ч ачаалал их байгаа тул лаборатори дээрээ ажлаа хийх шаардлага үүссэн. Энэ бүгдийг бид зохион байгуулалттай буюу цар тахлын дэгдэлтийн бурууг ХӨСҮТ-рүү зохион байгуулалттайгаар тохож байна гэж харж байна. Бүх бурууг ХӨСҮТ рүү чихэж байгаа улс төрийн зорилго цаана нь байна.

Шуудхан хэлэхэд эмч ажилчид хоёр жилийн турш халдвартай тэмцэн ажиллаж ирсэн энэ хугацаанд төр засгийн шийдвэр бүгд зөв байсан бил үү. Хоногийн халдварын тоо, нас баралтын тоо өдрөөс өдөрт нэмэгдэх өнөөдрийн энэ бодит байдлыг ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд, тархвар судлалын докторууд аль эртнээс хэлж анхааруулж, зөвлөж байсан. Хөл хориогоо сайн тавиад өгөөч гээд гуйж ирсэн. Тэр үед Засгийн газар, УОК мэргэжилтнүүдийн гаргасан зөвлөмж, дүгнэлтийг чих тавьж сонсоод хэрэгжүүлж байсан бил үү.

Өнөөдөр тэр сайд дарга нарын хажуу дахь зөвлөхүүд, эрдэмтдийн баг та бүхэн юм хийж байгаа юм. Та бүхнийг сарын өмнө "Засгийн газарт хөл хорих шаардлагагүй гэж хэлж байхад, үнэндээ ХӨСҮТ-ийн хашаанд байгаа эмч ажилчид шоконд орж байсан" шүү. Хөл хорих шаардлагагүй гэж хэлсэн үгнээс чинь хойш сарын дараа гэхэд аюул нь ингэж гарч ирж байна. Та нар мэргэжлийн шийдвэрийг шийдвэр гаргагчдад оруулж хэлж чадахгүй юм бол тэнд зөвлөх хийж яадаг юм. Эрдэмтдийн баг гэж байгаад яах юм. 

Та нар ард иргэдийг битгий хуур. Ард түмэн өнөөдөр та нарт итгэж л амьдарч байгаа шүү дээ. Үнэнийг хэлэхэд сайд, дарга нарын шийдвэр оновчгүй байсан. Тэр нь өнөөдрийн тархалтаар батлагдаж гарч ирж байгаа хэрэг. Тиймээс бид та нарын явуулж буй энэ хуйвалдааныг чинь хүлээн зөвшөөрөхгүй. Өнөөдөр цар тахал эрчээ аваад хөдөөгийн сумдад коронавирусийн халдвараа хүмүүс, төрийн албан хаагчид нас барж эхэллээ. Эмнэлгийнхэн халдвараар олноороо өвдөж байгаа. Битгий голомтод байгаа хүмүүсийг баримтгүйгээр чичилж буруутгаач" гэлээ.


Үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс эрүүл мэндийн салбарын ажилчдын нэр хүндэд санаатайгаар халдаж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболдод мэдэгдэл хүргүүлж байгаагаа мэдэгдэв.

Мэдэгдэлд: 

  1. Гэмт буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад тодорхой нэр бүхий мэргэжилтнийг нийтэд зарлаж салбарын эмч ажилчдын нэр хүндэд бүдүүлгээр халдсаны эсэргүүцэхийн зэргээ, эмч ажилчид холбогдоод буй асуудлын үнэнийг олж тогтоон салбарын ажилтнуудын нэр хүндийг сэргээх;

  2. Салбарын ажилтнуудын цалин, илүү цаг зэрэг хөдөлмөрийн хөлсийг бүрэн олгохгүй бол эмнэлэг бүрд хөдөлмөрийн маргаан үүсгэх;

  3. Дээрх асуудал шийдвэрлэгдэхгүй хэвээр үлдвэл Нийслэл болон орон нутгийн эмч ажилчид улсын хэмжээнд эсэргүүцлээ илэрхийлж, тэмцэл хөдөлгөөн өрнүүлэх тул уг асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг сайдаас хүсэж байна хэмжээжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 8 цаг 47 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 10 цаг 3 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 10 цаг 4 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 10 цаг 7 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 10 цаг 9 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 10 цаг 14 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 10 цаг 15 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 12 цаг 9 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 12 цаг 10 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 12 цаг 12 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 12 цаг 19 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 12 цаг 23 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 12 цаг 24 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 12 цаг 35 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 13 цаг 52 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 14 цаг 8 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 14 цаг 12 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 14 цаг 14 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 14 цаг 15 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 14 цаг 22 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top