x

АстраЗенека вакцины хоёр дахь тунг хийж эхэллээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

Өнгөрсөн зөвлөгөөнөөр Хотын дарга Д.Сумъяабазар 12 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн. Тэгвэл үүний хэрэгжилт 90 хувьтай байна.

275 сургууль, 684 цэцэрлэгийн гадна талбайд хүүхэд агаарлах бололцоог бүрдүүлжээ

Нийслэлийн Онцгой комиссоос иргэд, эцэг эхчүүдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын 275 сургууль, 684 цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар салхинд гаргах, дархлааг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлэн ажиллалаа. Мөн авто замын ан цав, заадас засварлах ажлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Энхтайваны өргөн чөлөөнд  25211, Чингисийн өргөн чөлөөнд 4690, нийт 29901 метр урт авто замын ан цав, заадсыг битумаар засварласан. Түүнчлэн нийт 1633 тэмдэг угааж, 282 тэмдэг үйлдвэрлэж, Хан-Уул дүүрэгт суурилуулсан бол 658 метр урт хайс, хашлага засаж, арчилжээ.

Мөн нийслэлийн есөн дүүргийн 21 тохижилт үйлчилгээний байгууллагын ажилчид автобусны 139 буудал, гудамж, талбайн 49332.5 метр урт хайс хашлага, хөшөө дурсгал, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн 50 гарц, хогийн 772 сав, 564 сандал, замын 549 тэмдэг, тэмдэглэгээг угааж цэвэрлэн, байгууламжуудын өнгө үзэмжийг сэргээх ажил хийгээд байна.

АстраЗенека вакцины хоёр дахь тунг хийж эхэллээ

Өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн 4-р бүлгийн 60-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулж эхэлсэн. Тэгвэл нийт 6800 иргэнийг синофарм вакцины 1-р тунд хамруулсан байна. Мөн энэ сарын 25-нд вакцин ирэхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа ханган, дархлаажуулалт хийх явуулын 40 автобусны бэлэн байдлыг хангажээ. Өнөөдрөөс АстраЗенека вакцины хоёр дахь тунг хийж эхэллээ. Ингэхдээ хариу арга хэмжээний буюу эрүүл мэнд, онцгой, цагдаагийн албан хаагчдыг эхний ээлжид хамруулах юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын нэгдүгээр тунд 496416 хүн, хоёрдугаар тунд 1023 хүн хамрагдаад байгаа. Улсын хэмжээнд нэгдүгээр тунд 634240, хоёрдугаар тунд 1178 иргэн хамрагдсан” хэмээн ярилаа. Эрүүл мэндийн сайдын 203 дугаар тушаалын дагуу хавьтлын тандалтын үйл ажиллагааг нийслэл, дүүрэг бүрэн хариуцахаар шийдвэр гарсны дагуу бэлтгэл ажлыг хангажээ.

Хотын дарга Д.Сумъяабазар “Хүн, хүчээ сайн зохион байгуулж, төлөвлөлттэй ажиллах хэрэгтэй. Хотын даргын хувьд ямар дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байгаагаа хэлээрэй. Эмч, эмнэлгийн ажилтнууд маань бүтэн жил гаруйн хугацаанд хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байна. Түүнчлэн тэдний нийгмийн асуудал, урамшууллыг төдий л шийдэж чадахгүй байгаа. Гэсэн ч хоёргүй сэтгэлээр ажиллаж, иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд цаг наргүй ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа” гэлээ.

Мөн ийм хүнд, хэцүү цаг үед ажиллаж байгаа тэдэнд урам зориг өгөх, сэтгэл санаагаар дэмжих хэрэгтэйг сануулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 8 цаг 43 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 9 цаг 59 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 10 цаг 0 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 10 цаг 3 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 10 цаг 5 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 10 цаг 10 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 10 цаг 11 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 12 цаг 5 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 12 цаг 6 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 12 цаг 8 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 12 цаг 15 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 12 цаг 19 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 12 цаг 20 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 12 цаг 31 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 13 цаг 48 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 14 цаг 4 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 14 цаг 8 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 14 цаг 10 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 14 цаг 11 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 14 цаг 18 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top