НӨАТ-ын сугалааны энэ сарын ээлжит тохирол өнөөдөр Боловсрол телевизеер орон даяар шууд явагдлаа.
Тохиролд 2021 оны Гуравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдож, ebarimt системд бүртгэгдсэн 30,345,597 баримтыг хамруулжээ.
Үндсэн тохирлын дугаар: 72813006
-
30 мянган төгрөгийн азтан - 27421;
-
100 мянган төгрөгийн азтан - 3143;
-
500 мянган төгрөгийн азтан - 322;
-
Нэг сая таван зуун мянган төгрөгийн азтан - 35;
-
Гурван сая төгрөгийн азтан - 1;
Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 20 сая төгрөг байлаа.
Супер тохирлын дугаар 76762381 байсан бөгөөд найман орон таарсан азтан тодорсонгүй. Ийнхүү нийт 30,922 иргэн азтан боллоо.