x

Хотын дарга зам засварын ажлыг цалгардуулахгүй байхыг анхаарууллаа

Хотын дарга Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд нийслэлийн зам засварын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Тэрээр Төв шуудангийн уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх зам засварын ажилтай танилцав.

Замын заадсаар ус чийг орж эвдрэл үүсдэг. Замын заадас засах ажил нь суурь эвдрэл үүсэхээс сэргийлдэг гэдгийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Зам засвар, ашиглалт, хяналтын хэлтсийн дарга Д.Ганбат хэллээ.

Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нарны зам, Их тойруу зэрэг гол замуудын засварын ажлыг хийгээд байгаа юм. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй үед зам засварын ажлыг шөнийн цагаар хийдэг байсан бол одоо бага байгаа учир зам засварын ажил эрчимтэй явж байгааг мөн танилцууллаа.

Төв шуудангийн уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх замын нэгдүгээр эгнээнээс бусад хэсгийн засварын ажлыг, мөн нэгдүгээр эгнээний засварын ажлыг дуусгахаар дөрвөн бригад ажиллав.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн гол замуудын зам засварын ажлыг хийж байна.

Нийт 188 мянган ам метр замын заадас нөхөх ажлыг 14 хоногийн хугацаанд хийж дуусгахаар ажиллаж байгаа аж. Тавдугаар сарын 10-наас замын нөхөөсний ажил эхлэх юм.

Нийслэлийн зургаан дүүргийн 33 гол гудамж, замын 300 мянган ам метр замын заадас засварын ажлыг хийхээр төлөвлөсөн. Хяналтын инженерүүд шаардлага хангахгүй болсон тэмдэг, тэмдэглэгээг газар дээр нь сольж, угааж цэвэрлэх ажлыг эрчимтэй хийж байна.

Төсвийн орлого тасарсан, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн хэдий ч зам засварын ажлыг цалгардуулалгүй гүйцэтгэхийг Хотын дарга үүрэг болгож, анхааруулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 9 цаг 54 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 11 цаг 10 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 11 цаг 11 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 11 цаг 14 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 11 цаг 16 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 11 цаг 21 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 11 цаг 22 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 13 цаг 16 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 13 цаг 17 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 13 цаг 19 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 13 цаг 26 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 13 цаг 30 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 13 цаг 31 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 13 цаг 42 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 14 цаг 59 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 15 цаг 15 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 15 цаг 19 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 15 цаг 21 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 15 цаг 22 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 15 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top