x

Ж.Энхцэцэг: Өргөө амаржих газарт коронавирусийн халдвартай таван эмэгтэй төрсөн

“Өргөө” амаржих газарт төрөөд удаагүй байсан эхийг өмссөн хувцастай нь ХӨСҮТ рүү тээвэрлэсэн явдал Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох гол шалтгаан болсон. Тэгвэл үүнээс хойш тус эмнэлэгт коронавирусийн халдвартай хэд хэдэн эх амаржаад байгаа аж.

“Өргөө” амаржих газрын дарга Ж.Энхцэцэгтэй ярилцлаа.

-Та “Өргөө” амаржих газрын даргаар томилогдоод удаагүй байгаа. Одоо нөхцөл байдал ямар байна вэ. Танай эмнэлэгт коронавирусийн халдвартай хэдэн эмэгтэй амаржаад байна вэ?

-Би ажлаа аваад хоёр сар орчим болж байна. Манайх коронавирусийн халдвартай таван эхийг амаржуулсан. Өнөөдөр нэг эх өвдөөд, ирчихсэн байна.  Мөн эмэгтэйчүүдийн тасагт халдвартай нь батлагдсан нэг хүн эмчлүүлээд гарсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ХӨСҮТ-д халдвартай 20 гаруй эх төрсөн. Халдварын тархалт нэмэгдэж байгаа өнөө үед халдвартай эхийн төрөлт энэ хэрээр нэмэгдэж байна.

Ийм ч учраас ХӨСҮТ маань ачааллаа дийлэхгүй, нийслэлийн амаржих газруудад халдвартай эхийг төрүүлэх шаардлага тулгараад байгаа. Иймээс бид бэлтгэл ажлаа сайтар хангах гээд өдөр, шөнөгүй ажиллаж байна.

-Коронавирусийн халдвартай эхийг төрүүлж байгаа эмч, сувилагч нарыг халдвар авахаас хэрхэн сэргийлж байна вэ?

-Халдвартай эхийг төрүүлж байх явцдаа халдвар авчих вий гэдэг  нь эмч, эмнэлгийн ажилтан бидний хувьд хамгийн чухал асуудал болоод байна. Одоогийн байдлаар коронавирустэй эхийг амаржуулснаар өөрсдөө халдвар авсан нэг ч тохиолдол гараагүй. Гаргахгүйн тулд бид халдвараас сэргийлэх дэглэмээ сайтар баримтлах, амны хаалтаа зүүх, гараа ариутгах гээд бүхий л нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байна.

Эмнэлгийн ажилчид онош нь батлагдсан өвчтөнөөс, эмнэлгийн орчинд гэхээсээ илүү гэр орноосоо, гадуур явж байгаад халдвар авчихсан байх вий гэдэг үүднээс бид дөрөвдүгээр сар гаргаад ажилчдаасаа хоёр үе шаттайгаар шинжилгээ авсан.

Эхлээд ханиалгах, халуурах гэх мэт шинж тэмдэг илэрсэн ажилчдаасаа шинжилгээ автал хоёр хүнээс халдвар илэрсэн. Энэ хүмүүсийн хувьд гэр бүлийнхэн нь халдвартай, эсвэл тусгаарлагдаж байсан байгаа юм. Ингээд дөрөвдүгээр сарын 12-нд хавьтлын судалгаа хийж, 277 эмч, эмнэлгийн ажилтнаас  шинжилгээ авахад зургаан хүнээс халдвар илэрсэн. Эдгээр ажилтныг эмнэлэг рүү оруулаагүй.

Тэгэхээр манайд эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой голомтын халдвар илрээгүй. Дээрх хүмүүстэй хавьтал болсон, эрсдэл өндөртэй ажилтнуудыг гэрт нь тусгаарласан. Өөрөөр хэлбэл, манай эмнэлэг дотооддоо халдвар алдаагүй бөгөөд эмч халдвар авсан тохиолдол байхгүй.

-Коронавирусийн халдвартай эхийг төрүүлсэн эмч, сувилагчдыг тусгаарлаж байгаа юу. Халдвар авах, мөн тараахаас хэрхэн сэргийлж ажиллаж байна вэ?

-Дээрх таван тохиолдолд халдвараас сэргийлэх дэглэмээ сайн баримталж, эхчүүдийг амаржуулсан. Бид урьдчилаад тусгаарлах өрөө бэлдчихсэн байсан тулдаа халдвартай эхчүүдийг амжилттай төрүүлсэн. Эхийг амаржуулсны дараа тусламж үзүүлсэн багийнхнаас шинжилгээ авч байгаа. ХӨСҮТ-ийн 20  гаруй эх амаржуулсан туршлагыг судалсан.

Эмч, ажилтнууд халдвараас сэргийлэх дэглэмээ сайтар баримталсан тохиолдолд заавал 14 хоног тусгаарлаагүй. Тэднээс давтан шинжилгээ авахад хэвийн байсан. Гэхдээ халдварын тохиолдол ихсэж, нөхцөл байдал өөр боллоо. Тиймээс бид ковидтой жирэмсэн эхчүүдийг төрүүлэх 10 ор бэлтгэж байна. Халдвар авсан олон хүн төрөх тохиолдолд багаар ажиллуулах зохион байгуулалт хийж байгаа. Өөрөөр хэлбэл, нэг багийг 10 хоног ажиллуулж, тусгаарлах, дараагийн багийг сэлгэж ажиллуулах гэх мэт зохион байгуулалтыг зөвөөр хийх шаардлага  тулгарч байна.

-Халдвартай эхчүүдийг төрүүлснийхээ дараа ХӨСҮТ рүү шилжүүлж байгаа юу?

-Одоогоор манай амаржих газар төрсөн таван эхээс дөрөв нь гарсан. Нэг нь өнөө өглөө төрсөн, хяналтад байгаа. "Ковид-19"-ийн халдвартай эхчүүдийн биеийн байдал нь хөнгөн байсан тул гэртээ тусгаарлагдах боломжтойг нь гэрт нь гаргасан. Хэрэв гэртээ тусгаарлагдах боломжгүй бол Яармагийн 300 ортой эмнэлэгт хүргэж байна. ЭМЯ болон НЭМГ, ХӨСҮТ-өөс байнга мэргэжил, арга зүйн зөвлөмж авч, удирдлага болгон ажиллаж байгаа.

Халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай уялдуулж шийдэх олон асуудал урган гарч байна. Цаашид шинээр үүсэж буй нөхцөл байдалд тохируулан үйл ажиллагаагаа өргөжүүлж, улам хичээж ажиллах шаардлага эмч, эмнэлгийн ажилтан бид бүхний өмнө тулгарч байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2024 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тогтоолын төслийг УИХ-д өргөн барилаа 7 цаг 48 мин Улаанбурхан өвчний дэгдэлтээр 8648 тохиолдол бүртгэгдэж, долоон хүн нас баржээ 7 цаг 49 мин Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн сонсгол Төрийн ордонд болно 7 цаг 50 мин Монголын шинжлэх ухаанд гурван эрдэмтэн академич хэргэм хүртлээ 7 цаг 51 мин Украин улс давхар иргэншлийг зөвшөөрч, хүн амзүйн хямралаас гарах алхам хийв 7 цаг 52 мин Бизнесийн орчинд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн шинэ алхамууд хийгдэж байна 7 цаг 53 мин БНСУ болон Монгол Улсын Хүний эрхийн комиссууд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 7 цаг 54 мин Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэж байна 7 цаг 55 мин Монгол, Хятадын хил дамнасан төмөр замын төслийг урагшлуулах талаар хоёр тал санал нэгдлээ 7 цаг 56 мин Монгол иргэд БНХАУ-ын хилээр хар тамхи нэвтрүүлэх, борлуулах зэрэг гэмт хэрэгт холбогдох тохиолдол цөөнгүй гарч байна 7 цаг 57 мин АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа 11 цаг 17 мин “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна 11 цаг 18 мин Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэг босч эхэллээ 11 цаг 18 мин Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ 11 цаг 20 мин Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохиож байна 11 цаг 21 мин Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх туршилттай танилцлаа 11 цаг 22 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 болжээ 11 цаг 23 мин Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа 11 цаг 23 мин Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 47 мин АНУ Иранд цохилт өгөх эсэхийг Дональд Трамп хоёр долоо хоногийн дотор шийднэ 11 цаг 47 мин
iИх уншсан
Хамтарсан Засгийн газрын үлдээсэн "өв" Хорин минутын хот Айлаас эрэхээр авдраа уудал-2: Газрын ховор элементэд гарц х... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Урвагчдын Засгийн газар байгуулбал улс төрийн шившиг болно ш... Яаж гэх асуулт л ямар ч хариултгүй нисч явна Б.Жаргалан: Дүнгээ тавиулсан хүмүүс дараагийн Засгийн газарт... Х.Тэмүүжин: УИХ-аас томилогдож, чөлөөлөгддөг Ерөнхий сайдыг ... Хүүхдээ хайрлахын тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч ... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ: Шинэ онцлог, дүн... Б.Жавхлан: Хөрөнгө оруулалтаас 535 тэрбум, урсгал зардлаас 1... “Air India” компанийн осолдсон онгоцны бүхээгийн дуу хураагч... Хятад Улс 55 дахь удаагийн Буржегийн агаар-сансрын үзэсгэлэн... Скүүтэр, мопедын ослын тоо нэмэгдэж, аюулгүй байдлыг хангах ... Хан-Уул дүүргийн “Шинэ Яармаг”-т баригдаж буй 240 хүүхдийн ц... Азийн Хөгжлийн Банк Монгол төгрөгийн хоёр дахь бондыг гаргаж... Скүүтэр, мопедын ослын тоо эрс нэмэгдэж, аюулгүй байдлыг хан...
Top