Өчигдөр ТВ9 телевизтэй хамтран ажилладаг “Эгнэшгүй их" ХХК-ийн "Хийморьтой-20" азтан шалгаруулах шууд нэвтрүүлгийн үеэр үзэгчдээс ирсэн сугалааг хаяж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Цагдаагийн Ерөнхий газраас энэ асуудалтай холбоотойгоор шалгалтын ажиллагааг эхлүүлсэн талаар мэдээллээ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ.
Үзэгчдээс ирсэн сугалааг хаясан тухайн бичлэгтэй холбоотойгоор ТВ9 телевизээс мэдэгдэл гаргасан билээ.