x

Худалдаа эрхлэгчид маск зүүгээгүй, иргэд халуунаа хэмжүүлээгүй зэрэг зөрчил олон гарч байна

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд иргэд гэрийн ойролцоох хүнсний дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлж байгаа. Тэгвэл тэдгээр газрын ариутгал, халдваргүйтгэл болон хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн хяналт, шалгалтыг хэрхэн хийж байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Х.Чимгээгээс тодрууллаа.  

-Хатуу хөл хорионы үед НМХГ хэрхэн ажиллаж байна вэ?

-Мэргэжлийн хяналтын байгууллага нь урьдчилан сэргийлэх шалгалт, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалт, тандалт, судалгаа, хяналт, шинжилгээ хийдэг. Дөрөвдүгээр сарын 10-13-ны хооронд нийт 4359  газарт хяналт, шалгалт хийсэн. Хяналт, шалгалтаар 463 зөрчил илрүүлж, эдгээр зөрчлийн 51.7 хувийг газар дээр нь арилгууллаа.

Тухайлбал, худалдаа эрхлэгчид малгай, бээлий өмсөөгүй, маск зүүгээгүй, үйлчлүүлж байгаа иргэд халуунаа хэмжүүлэхгүй зөрчил олон гарч байна.  

-Хүнсний аюулгүй байдалд ямар байдлаар хяналт, шалгалт хийж байна вэ?

-Хүнсний аюулгүй байдлын чиглэлээр хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч нар хяналтаа тавин ажиллаж байна. Тухайн худалдааны төвд худалдаалж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, баталгаажилт, гарал үүслийг хянана.

Тодруулбал, тухайн бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа эсэх, борлуулагч халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж байгаа, тээврийн хэрэгсэлд угаалга, цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэл хийсэн эсэх гээд шат шатны хяналтыг хийж байна. НМХГ-ын улсын байцаагч нар нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хүнсний худалдаа, эмийн сан зэрэг үйлчилгээний газруудад хяналт, шалгалт хийдэг.

Мөн коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр найман төрлийн зөвлөмж, сэрэмжлүүлэг, мэдээ мэдээллийг цахимаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээн ажиллаж байна. Архи, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд лангуу тавиурын битүүмжлэл хийгээгүй, халдвар хамгааллын дэглэм, хүнсний аюулгүй байдлыг мөрдөөгүй, QR кодын дотоод хяналт хангалтгүй, халуун хэмжигч төхөөрөмж ажиллаагүй, үйлчлүүлэгчдийн халууныг тогтмол хэмжээгүй, хүн хоорондын зайг бариулаагүй зэрэг зөрчил дутагдлыг газар дээр нь арилгууллаа.

Түүнчлэн байгууллагын дотоод хяналтыг сайжруулж, худалдааны газрын тусгай нөхцөл, шаардлагыг хангуулж ажиллах талаар мэргэжил, арга зүйн заавар, зөвлөгөө өгч ажиллаж байна. Хөл хориотой холбоотойгоор хүнсний томоохон худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдийн тоо цөөрсөн. Иргэд гэрийнхээ ойр орчмын хүнсний дэлгүүрээр үйлчлүүлж, төлбөр тооцоогоо цахим картаар хийж байна. 

Мөн НМХГ нь аж ахуйн нэгжүүдийн объект, орон сууцны орц хонгил, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн зам талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийхэд хяналт тавин, халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байгаа. 


Иргэд зөрчил гаргаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын мэдээллийг цахимаар болон шуурхай албаны 7012-8012 дугаарт хандан мэдээлэх боломжтой. Мөн энэ дугаараас зөвлөн туслах үйлчилгээ болон хууль, эрх зүйн мэдээлэл авах боломжтой юм.

Иргэн та гэртээ байж, хөл хорионы дэглэмээ баримтлан, цар тахлыг хамтдаа даван туулахыг уриалж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 9 цаг 52 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 11 цаг 8 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 11 цаг 9 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 11 цаг 12 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 11 цаг 13 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 11 цаг 19 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 11 цаг 20 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 13 цаг 14 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 13 цаг 15 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 13 цаг 17 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 13 цаг 24 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 13 цаг 27 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 13 цаг 29 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 13 цаг 39 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 14 цаг 56 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 15 цаг 13 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 15 цаг 17 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 15 цаг 19 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 15 цаг 20 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 15 цаг 27 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top