x

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна

Орон сууцны дэд бүтцийн газраас Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам, НИТХ-ын 2013 оны 7/29, 12/43 дугаар тогтоолыг тус тус үндэслэн, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлуудад төсөл хэрэгжүүлэх тухай битүүмжилсэн төсөл ирүүлэх сонгон шалгаруулалтад урьж байна.

БАГЦ

БАЙРШИЛ

1

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчим ГХДТ-2013/1/ багцын 11.5 га

2

Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Ханын материал" орчим ГХДТ-2013/2/ багцын "Б2", "В", "Г1" нийт 53.6 га

3

Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Цэргийн хотхон” орчимын А хэсэгчилсэн талбай /нийт 28.2 га/

Нэг. Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд нь шалгаруулалтад оролцож, урилгад заагдсан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлэх ба эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр 300,000 (гурван зуун мянган) төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргасан байна.

Төлбөрийн данс: Нийслэлийн төрийн сан банк: УБ.ОСДБГазар 100200051029 тоот дансанд компанийн нэр, төслийн баримт бичгийн нэр, багцын дугаар, дансыг тодорхой бичнэ. 

Хоёр. Урилгын дагуу төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичгийг худалдан авч, танилцсан этгээд төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжилсэн байдлаар эх хувь, хуулбар хувь, цахим хувийг бэлтгэн 2021 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 10:00-11:00 цагийн хооронд Орон сууцны дэд бүтцийн газрын Бодлого хэрэгжилтийн хэлтэст /“Соёлын төв өргөө” 11 давхар 1115 тоотод/ хүлээлгэн өгнө. Тус өдрийн 11:40 цагт сонирхогчдод  оролцогчдын мэдээллийг нээлттэй зарлана.

Оролцогчийн санал гаргагч нь сонгон шалгаруулалтын баримт бичигт тусгагдсан болон дор дурдсан нийтлэг материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, ерөнхий танилцуулга.

  2. 2019, 2020 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт.

  3. Татвар, нийгмийн даатгал, банк болон бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газраас авсан тодорхойлолт.

  4. Нотариатаар баталгаажуулсан гэрээ /Түншлэлийн хувьд талууд хамтран ажиллахаа илэрхийлсэн түншлэлийн гэрээ эсхүл барилга угсралт, зураг төсөл зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэх, хамтран ажиллах, туслан гүйцэтгэх гэрээ/.

  5. Барилгажилтын төсөл /Загвар зураг, гадна шугам сүлжээний шийдэл/.

  6. Төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний хамт.

  7. Оршин суугчдыг төсөл хэрэгжүүлэх хугацаанд түр суурьшуулах төлөвлөгөө.

  8. Зураг төслийн болон барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилд хийж гүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл.

  9. Санхүүгийн эх үүсвэр /төсөлд шаардагдах нийт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нотолсон дансны хуулга, зээлжих эрх, банкны баталгааг Монгол хэлээр орчуулж, баталгаажуулсан байх/ .

ТӨСЛИЙН ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо,

Амарын гудамж, “Соёлын төв өргөө” 11 давхар 1115 тоот,

Утас: 7011-0733 /ажлын цагаар/,

Вэб сайт: www.hia.ub.gov.mn

ОРОН СУУЦНЫ ДЭД БҮТЦИЙН ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 9 цаг 52 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 11 цаг 8 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 11 цаг 10 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 11 цаг 12 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 11 цаг 14 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 11 цаг 19 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 11 цаг 20 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 13 цаг 14 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 13 цаг 15 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 13 цаг 18 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 13 цаг 24 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 13 цаг 28 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 13 цаг 30 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 13 цаг 40 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 14 цаг 57 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 15 цаг 13 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 15 цаг 17 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 15 цаг 19 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 15 цаг 21 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 15 цаг 27 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top