Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулж PCR шинжилгээний цэгүүд нийтэд үйлчлэхгүй.
Зөвхөн эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх болон хөдөө, орон нутаг руу зайлшгүй шалтгаанаар зорчих иргэдэд үйлчилнэ.
Тодруулбал, эрүүл мэнд, буяны ажил болон хүнс, шатахуун, малын өвс, тэжээлийн тээврээр орон нутаг руу зорчих иргэдэд үйлчлэх юм. Ингэхдээ иргэд үүнийгээ батлах бичиг баримттай байх шаардлагатай. Нийслэлд PCR шинжилгээний байнгын гурав, явуулын гурав, нийт зургаан цэг ажиллаж байна.
Хэрэв иргэн танд халдварын шинж тэмдэг илрэх эсвэл ойрын хавьтал болсон тохиолдолд харьяа өрхийн эмнэлэг, эмчдээ хандаарай!!!