x

"Цэргийн ангид чинь дарамт байна уу гэхэд хүү минь "цэргийн нууц" л гэж хариулдаг байсан"

Говь-Алтай аймгийн Алтай суман дахь 0214 дүгээр хилийн цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргынхаа аминд хурээд, зугтсан хэрэг энэ сарын 8-9-нд шилжих шөнө гарсан.

Тухайн алба хаагчдын нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат X, нөгөөх нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат М нар бөгөөд тэд ноднин намар аравдугаар сард цэрэгт татагдан очсон байна.

Энэ хэрэг явдлын талаар байлдагч Х-ийн аав хэлэхдээ "Би хүүгээ үүрэгт албаа хаагаад ирээрэй гээд л явуулсан. Тэгтэл миний хүү нүднээс гарчихсан байсан. Хүүгээ таниагүй, хамар чих хоёр л үлдчихсэн байна лээ. Нүцгэн, өндөр уул өөд гарсан байсан. Их шоктой байсан байна лээ. Би өөрөө элэг муутай, группт байдаг. Би хүүтэйгээ өөр үг сольж чадсангүй, шууд л бариад аваад явчихсан. Миний хүү наана чинь дарамт шахалт байна уу гэж өмнө нь асуух бүрт цэргийн нууц л гэж хариулдаг байсан" хэмээн ярилаа.


Бид Ховд аймгийн Чандмань сум руу холбогдож иргэн Г-ээс хэрэгт холбогдсон цэрэг Х-ийн талаар тодруулга авснаа хүргэе.

"Чандмань сумын иргэн Г: Цэрэгт явахдаа хүсэл эрмэлзэл дүүрэн, баяр хөөртэй байсан хүүхэд шүү дээ"

Гэмт хэрэг үйлдсэн хэргээр шалгагдаж буй Ховд аймгийн Чандмань сумын харьяат Х-ийн талаар тус сумын иргэн Г (нэрийг нь нууцлав) ярихдаа, “X нь аав ээж болон дүүгийнхээ хамт, ам бүл дөрвүүлээ амьдардаг байсан. Одоо бага дүү нь тавдугаар ангид суралцдаг. Түүний эцэг эх нь төлөв төвшин зантай, бусдын л адил энгийн амьдралтай, удмын малчин хүмүүс юм. Тэд аймгийн төвөөс 165 километрийн зайтай, сумаас 60 гаруй километр зайд хөдөө мал хариулдаг малчин өрх. Би хувьдаа Х-г ийм айхавтар үйлдэлд хүрэх хүүхэд биш гэж бодож байна. Магадгүй цэргийн ангид дарамт шахалт ихтэй байсам учраас болчимгүй үйлдэл гаргасан болов уу. Түүнээс биш эцэг эхийнхээ санаа сэтгэлийг зовоож, нэр нүүрийг нь харлуулах хүүхэд яав ч биш.

Х-ийн хувьд өмнө нь Чандмань сумынхаа ЕБС-д суралцаж байгаад аймгийн төв рүү бөхийн сургуулиар явж байсан. Ингээд сургуулиасаа буцаж ирээд өнгөрсөн жил цэрэгт явахаар шийдсэн юм билээ. Түүний ээж нэг удаа манай дэлгүүрт орж ирээд "Хүү маань цэрэгт явна гэх юм. Уг нь энэ жилдээ өнжүүлэх санаатай юмсан. Тэгтэл явна гээд л зүтгээд байна" гэж надад хэлсэн удаатай.

Уг нь өөрийн хүсэл эрмэлзлээр цэргийн албанд мордсон хүүхэд шүү дээ. Ямар сайндаа цэрэгт явахынхаа өмнө дэлгүүрээс маань 40 гаруй мянган төгрөгөөр хувцас хунар аваад л бөөн баяртай амьтан явж байсан юм. Үнэхээр баяртай байсан шүү. Тэгэхээр цэрэгт явах эрмэлзэл дээд зэргээр байсан байгаа юм. Хэрэв хүсээгүй бол эцэг, эхдээ хэлээд л, явахгүй гээд аюул болдог шүү дээ. Тэнд нь цэргийн дэглэлт л байсан байх.

Ерөөс энэ цэргийн ангиудын үйл ажиллагаанд шинэчлэл хэрэгтэй. Манай хүү л гэхэд хоёр жилийн өмнө Батлан хамгаалахын их сургуулийг онц дунтэй төгсөөд цэргийн ангийн нэг албанд нь хуваарилагдаж ажиллах болсон. Тэгтэл өөр хүнийг арын хаалгаар оруулчихаад, хүүг маань эрүүл мэнд дээр нь тэнцүүлээгүй. Бүх үнэлгээг нь муу гаргачихсан байна лээ.

Сайн сурдаг, мундаг хүмүүжилтэй хүүхдүүдийг оруулахаас илүү албан тушаалыг дандаа арын хаалгаар шийддэг юм билээ. Аль хичээлдээ муу, хүмүүжлийн доголдолтой хахууль өгч, арын хаалга хэрэглэсэн хэдэн хүмүүсийг офицер даргаар томилохоор чинь ийм хэрэг гарах эрсдэлийг бий болгоод байна шүү дээ. Миний хувьд саяны хэрэг үйлдсэн байж болзошгүй цэргийн ар гэрийнхэнтэй харилцаа холбоотой явдаг. Тэд хүүхдээ буруу хүмүүжүүлэх улс яавч биш" хэмээн хэлсэн юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 11 цаг 8 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 12 цаг 24 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 12 цаг 26 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 12 цаг 28 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 12 цаг 30 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 12 цаг 35 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 12 цаг 36 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 14 цаг 30 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 14 цаг 31 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 14 цаг 33 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 14 цаг 40 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 14 цаг 44 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 14 цаг 46 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 14 цаг 56 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 16 цаг 13 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 16 цаг 29 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 16 цаг 33 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 16 цаг 35 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 16 цаг 37 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 16 цаг 43 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top