Самар түүхээр явсан зургаан иргэн замдаа автомашины тэвшин дээр унтаж байхдаа угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл-5-р багийн нутаг дэвсгэрт Дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 14:30 цагийн үед зургаан хүн угаартаж, нас барсан байдалтай олдсон тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Тодруулбал, тус багт оршин суух 22-46 насны Т, Г, Ү, О, Х, М нар нь тус багийн нутаг дэвсгэрт самарт явж байхдаа битүү бүхээгтэй машины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас барсан хэрэг гарчээ. Тухайн үед гадаа унтаж байсан болон автомашины жолооч нар угаартаагүй байна.
Хэргийг тус сумын цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.