x

Зорчих эрхээ хязгаарлуулсан ялтан тоног төхөөрөмжөө эвдсэн тул ялыг хорих ялаар сольжээ

Прокурорын газраас ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажлын зарим тоон мэдээллийг энэ оны нэгдүгээр улирлын байдлаар танилцууллаа. 

Монгол Улсын Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр хорихоос өөр төрлийн ялд /нийтэд тустай ажил хийх, торгох, эрх хасах/ зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг нэмж, энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байна.

“Зорчих эрхийг хязгаарлах ял” хэрэгжиж эхэлснээс хойш 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар шүүхээс 12 хүнд энэ төрлийн ял оногдуулжээ. 

Үүнд:

  • Нийслэлд 4,

  • Орон нутагт 8 хүнд оногдуулснаас нэг хүний шүүхээс тогтоосон ялын хугацаа дууссан байна.

Прокуророос Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газрын хяналтад байсан зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн нэг ялтан тоног төхөөрөмжийг эвдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул ялыг хорих ялаар солиулахаар дүгнэлт бичиж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна. 

Түүнчлэн улсын хэмжээнд торгох ял шийтгүүлсэн 3,475 ялтан, зургаан хуулийн этгээдийн 7.4 тэрбум төгрөгийн торгох ялын биелэлтэд прокурор хяналт тавьж ажилласнаас 1.5 тэрбум төгрөгийн торгох ял бүрэн биелжээ.

Прокурорын газрууд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг үйлдэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон этгээд хяналтад байх хугацаандаа мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг улирал бүр Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хамтран шалгаж байгаа аж.

Энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлж, хяналтад байсан 164 хүнээс таван хүн дахин хэрэглэсэн нь тогтоогдсон тул албадлагын арга хэмжээ авсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахаар дүгнэлт бичиж, шийдвэрлүүлсэн байна. 

Эх сурвалж: Нийслэлийн Прокурорын газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмч хувьчлалын хоёр дахь давлагааг эхлүүлье 11 цаг 10 мин Баянголд хүүхэд, залуусын чөлөөт цагийн орчныг шинэчлэн тохижууллаа 12 цаг 26 мин Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно 12 цаг 27 мин “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ 12 цаг 30 мин Томуугийн тархалт өндөр хэвээр байвал ирэх долоо хоногоос хичээл цахимд шилжинэ 12 цаг 32 мин Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад М.Бадамсүрэнг томилж буйгаа танилцуулжээ 12 цаг 37 мин Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна 12 цаг 38 мин Д.Чинзориг Дифлимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 14 цаг 32 мин Өвөлжилт хүндэрч болзошгүй бүсүүдэд төрийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах чиглэл өгөв 14 цаг 33 мин “Монгол бахархлын өдөр”-ийг Тегеранд анх удаа тэмдэглэв 14 цаг 35 мин “Улс төрийн намын ил тод байдал” зөвлөгөөн зохион байгуулагдаж байна 14 цаг 42 мин Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалгаа гарчээ 14 цаг 46 мин Мессигийн баг хагас шигшээд шалгарлаа 14 цаг 47 мин Таван шарын нүхэн гарцын бүтээн байгуулалт 90 хувьтай үргэлжилж байна 14 цаг 58 мин Xiaomi цахилгаан машинаараа гуравдугаар улиралд бараг 100 сая ам.долларын ашиг олжээ 16 цаг 15 мин Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ 16 цаг 31 мин Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтгэжээ 16 цаг 35 мин Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн түншлэлээ өргөжүүлнэ 16 цаг 37 мин Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан шалгаж байна 16 цаг 38 мин Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа 16 цаг 45 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн
Top