Өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрт дархлаажуулалтын нэг суурин цэгийг нээж, зорилтот бүлгийн иргэд буюу 60-аас дээш насныхныг дархлаажуулалтад хамруулахаар болжээ. ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран УОК-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг Covid-19-ийн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж эхэлсэн байна.
Дархлаажуулалтын цэгүүд:
- Баянзүрх дүүрэг 133-р сургууль
- Баянгол дүүрэг 20-р сургууль
- Багануур дүүрэг Эрүүл мэндийн төв
- Чингэлтэй дүүрэг “Аврагч” спорт хороо
- Сонгинохайрхан дүүрэг 9-р сургууль
- Сүхбаатар дүүрэг 11-р сургууль,
- Хан-Уул дүүрэг Монгол, Солонгос коллеж,
- Багахангай дүүрэг Эрүүл мэндийн төв
- Налайх дүүрэг Эрүүл мэндийн төвд тус тус дархлаажуулалтын цэг ажиллуулах юм.
Мөн дүүрэг тус бүрт гурван автобусаар МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүд иргэдийг зөөвөрлөн дархлаажуулалтын цэгт хүргэх ажлыг зохион байгуулна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.